Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Гончигдамбын Дарамзагд агсны мэндэлсний 95 жилийн ойд зориулсан олон улсын мэргэжлийн дуулаачдын V уралдааны шилдгүүд тодорлоо. Уралдааныг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Цагаан-Овоо сумын ЗДТГ, Монгол Улсын Консерватор, “Дарамзагд” сан хамтран зохион байгууллаа.
Уг уралдааны гран при шагналыг УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал хүртсэн бол нэгдүгээр байрт Б.Энхнаран, дэд байрт Б.Жавхлантөгс шалгарлаа.
Уралдааны гутгаар байрт Х.Мягмарсүрэн, Л.Түвшинсайхан, тусгай байрт О.Оюунцэцэг, С.Ангараг нар оржээ.


