Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны наадам”-ын шилдэг хамтлагууд тодорлоо
Дуу хөгжим

Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны наадам”-ын шилдэг хамтлагууд тодорлоо

Урлаг Урлаг29/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 387 жилийн ой, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулсан Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны наадам”-ын 31 дэх удаагийн шалгаруулалт өндөрлөж, шилдгүүд тодорлоо.

Энэ удаагийн наадмыг Нийслэлийн Боловсролын газар, Монголын Хүүхдийн ордон, Д.Лувсаншарав сан, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо хамтран зохион байгуулсан байна.

Наадмын эхний шатанд нийслэлийн долоон дүүргийн 59 сургуулийн 2,531 сурагч оролцсоноос хоёрдугаар шатанд 19 сургуулийн 767 сурагч шалгаран оролцож, авьяас чадвар, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Шалгаруулалтын ерөнхий шүүгчээр Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач, МУК-ын хүндэт профессор, хормейстер Ч.Буянхишиг, шүүгчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДБЭТ-ын ерөнхий хормейстер Н.Дашбямба, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, хүндэт профессор, хормейстер Д.Оюунхишиг, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны ерөнхийлөгч, хормейстер О.Эрдэнэцог, тус холбооны дэд ерөнхийлөгч, МУК-ын багш, хормейстер Л.Баярмаа, ЦДБЭЧ-ын ерөнхий хормейстер, МНДУБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд хурандаа А.Ариунзаяа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга, хөгжмийн зохиолч Г.Жанцансамбуу нар ажиллалаа.

Наадмын шилдгүүд:

  • Тэргүүн байр: Монгол-Оросын хамтарсан сургуулийн “Рапсодия” найрал дууны хамтлаг
  • Дэд байр: Монгол дахь Канад сургуулийн “Нарны үр сад” найрал дууны хамтлаг
  • Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын “Хөгжил” сургуулийн “Гэгээ” найрал дууны хамтлаг
  • Тусгай байр:  Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Нарны дуулал” найрал дууны хамтлаг, нийслэлийн ерөнхий боловсролын “Монгени” сургуулийн “Одод” найрал дууны хамтлаг
  • Д.Лувсаншаравын нэрэмжит шагнал: Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эрин” сургуулийн “Melody” найрал дууны хамтлаг
  • Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны нэрэмжит шагнал: Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн “Яруу эгшиглэн” найрал дууны хамтлаг
  • Шилдэг удирдаач багш: Монгол-Оросын хамтарсан сургуулийн хөгжмийн багш Филиппова Кристина Витальевна
  • Шилдэг зохион байгуулалттай сургууль: “Логарифм” дунд сургуулийн хамт олон

Тус наадам нь хүүхэд багачуудын хөгжмийн авьяасыг нээн хөгжүүлэх, найрал дууны урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол, урлагийн мэдрэмжийг төлөвшүүлэх, сургуулийн хөгжмийн боловсролын чанарыг дээшлүүлэх, найрал дууны урлагийн уламжлал, өвийг хойч үедээ өвлүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мэри Ж.Блайж хөгжмийн бүтээлүүдийнхээ эрхтэй холбоотойгоор “Primary Wave” компанитай гэрээ байгууллаа

28/10/2026
Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа энх тайвны төлөө дуугаа өргөлөө

28/10/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо хийнэ

28/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Үүр” хамтарсан үзэсгэлэн үргэлжилж байна

29/10/2026

Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны наадам”-ын шилдэг хамтлагууд тодорлоо

29/10/2026

Беларусь улс “Монголын нууц товчоо”-г албан ёсоор орчуулсан 34 дэх орон болжээ

29/10/2026

“Их Монгол Улсын дипломат бодлого: түүх, орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

29/10/2026

Мэрилин Мэнсоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй ч хүчирхийллийн талаарх гүтгэлгүүд олны анхаарлын төвд хэвээр байна

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.