Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Техник технологи»“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна
Техник технологи

“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна

Урлаг Урлаг24/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр үзүүлсэн хүний биеийг угааж хатаадаг “хүн ​​угаалгын машин”-ыг 2026 онд худалдаалж эхэлнэ гэж зохион бүтээгчид нь мэдэгджээ.

Угаалгын өрөө, шүршүүрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Science Co” компанид зохион бүтээсэн уг угаалгын машиныг ахмад настнуудын асрамжийн газруудад ирэх оны гуравдугаар сараас нийлүүлж эхлэх бол бусад хэрэглэгчдэд 2026 оны эцэс гэхэд борлуулж эхлэх ажээ.

Энэхүү машин нь “хэрэглэгч болон асран хамгаалагчдын аль алиных нь ачааллыг хөнгөвчилнө” гэж Осака хотод байрладаг тус компанийн захирал Аояма Ясүаки хэллээ. Тэгш өнцөгт хэлбэртэй ваннтай төстэй уг төхөөрөмжид хэрэглэгчид хажуугийн хаалгаар нь орж суугаад усанд орох юм.

Биеийн жижиг завсрууд руу орохуйц жижиг бөмбөлөг үүсгэдэг “нарийн ширхэгт бөмбөлөг”-ийн технологийг ашигласнаар уг машин нь шампунь хэрэглэхгүйгээр, үрэхгүйгээр бүтэн биеийг угааж цэвэрлэх боломжийг олгох бөгөөд нэг удаа усанд ороход 10 орчим минутын хугацаа шаардагдах ажээ. Энэхүү машиныг 1.45 сая иенээр /9200 ам.доллар/ худалдаална.

“Бид хүний ​​угаалгын машины бодит хувилбарыг бүтээсэн бөгөөд энэ нь таны толгойноос эхлээд хөл хүртэл цэвэрлэх болно” гэж А.Ясүаки хэлжээ. Хүний угаалгын машин бүтээх санаа анх 1970 оны Осакагийн экспогийн үеэр гарч байжээ. Энэ жилийн үзэсгэлэнд оролцсон 1300 орчим зочин уг төхөөрөмжийг туршиж үзсэн байна. Тус компани уг технологийг арилжааны зорилгоор ашиглах хүсэлтийг дотоодоос болон хилийн чанадаас хүлээн авчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Техник технологи Урлаг

Усейн Болтын рекордыг “Аянга” робот эвдлээ

24/08/2026
Техник технологи Урлаг

Ч.Номин: Хиймэл оюун ухааны Үндэсний зөвлөлийг байгууллаа

13/08/2026
Техник технологи Урлаг

10 секундэд хүн хувцасладаг робот бүтээжээ

20/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026

“Нээлттэй тайз 90 хоног” хөтөлбөр үргэлжилж байна

22/10/2026

Шон “Дидди” Комбсыг өөр хорих ангид шилжүүлжээ

21/10/2026

Болливудын жүжигчин Тайгер Шрофф буут халдлагаас эсэн мэнд үлджээ

21/10/2026

Шакира түүхэнд шинэ амжилт тогтоолоо

21/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.