Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Фараоны завийг сэргээн барих ажил эхэлжээ
Музей

Фараоны завийг сэргээн барих ажил эхэлжээ

Урлаг Урлаг25/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нээгдээд удаагүй байгаа Египетийн Их музейд эртний Хуфу хааны /Хеопс/ хоёр дахь нарны завийг сэргээн барих ажил эхэлжээ. Ойролцоогоор дөрвөн жил үргэлжилнэ хэмээн тооцоолж буй сэргээн засварлах явцыг музейн зочид шууд ажиглах боломжтой юм.

Египетийн Аялал жуулчлал, эртний эд өлгийн яамны сайд Шериф Фати мэдэгдэхдээ, олон жилийн турш үргэлжилсэн хадгалалт, баримтжуулалт, хэлтэрхийнүүдийг 3D-гээр сканнердах их ажлын дараа энэхүү үйл явцыг эхлүүлж байгаа гэлээ.

Ойролцоогоор 4500 орчим жилийн өмнөх үед хамаарах уг завийг 1954 онд Хуфу хааны булш болох Их пирамидын ойролцоогоос хэсэг хэсгээр нь олсон байна. Нийт 1650 орчим модон хэлтэрхийгээс бүрдэх энэхүү завь нь ойролцоогоор 42 м урт ажээ.

“Хуфугийн анхны нарны завь ерөнхийдөө бүрэн бүтэн байсан бол түүнээс арай жижиг хэмжээтэй хоёр дахь завь нь маш муу хадгалагдсан байсан” гэж Их музейн гүйцэтгэх захирал Ахмед Гонейм хэлжээ. Түүнчлэн үзмэрийг зочдын нүдэн дээр сэргээн засварлах нь дэлхийн аль ч музейд байхгүй туршлага юм гэдгийг тэрбээр онцолсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын археологи, угсаатны үндэсний музейг 2027 онд ашиглалтад оруулна

10/04/2026
Музей Урлаг

Залуу жанжны ёслолын сэлэм

03/04/2026
Музей Урлаг

Завхан аймгийн музейд 171 судар хадгалагдаж байна

02/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.