Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Монгол пянзны галерей”-д түүхийн ховор бүтээлийг дэлгэлээ
Дуу хөгжим

“Монгол пянзны галерей”-д түүхийн ховор бүтээлийг дэлгэлээ

Урлаг Урлаг26/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн соёлын төв, “Эрдэнийн очир” соёл судлалын нийгэмлэг хамтран лаборитори музей “Монгол пянзны галерей”-г өчигдөр /2025.12.25/ нээлээ. Биет өв хадгалагдан үлдсэн Монголын их соёлыг хамгаалан хадгалж хойч ирээдүйд соён гэгээрүүлэх их ажлыг үргэлжлүүлэх зорилгоор энэхүү музейг олны хүртээл болгохоор болжээ.

“Монгол пянзны галерей”-д хуучны ховор пянзнаас гадна монгол дуу, хөгжмийн зэмсэг, техник аппаратур, зурагт хуудсуудыг дэлгэжээ. Мөн 1926-1990 оны хооронд хэвлэгдэж байсан захидал, сэтгүүл, БНМАУ-ын шуудангийн зурагт дугтуйн каталогууд, Монгол дууны аялгуу нотын ном зэрэг бүтээлүүдийг багтаасан байна.

Судлаач С.Түвдэндорж “Судлаач миний бие 1980 оноос хойш Монгол болон дэлхийн пянз, шошго, дуу хөгжмийн эх баримтыг цуглуулж, Монголын дуу хөгжмийн соёлын өв болох пянзны бүрэн цуглуулгыг хийж байна. 1927 онд баригдсан бөмбөгөр ногоон буюу ардын цэнгэлдэх хүрээлэн тухайн үеийн хамгийн том урлаг уран сайхны төв театрын 100 жилин ойд зориулж, Бөмбөгөр ногооны өв соёлыг нарийвчлан судалж нийтийн хүртээл болгоход энэ галерей музей чухал суурь судалгааны үндэс болно. Өнөөдөр нээлтээ хийж буй энэ музейд БНМАУ-ын үеийн урлагийн олон ховор бүтээлүүдийг нэгтгэж чадлаа. Түүхийн явцад устаж үгүй болсон Монгол уртын дуу, ардын дууны шинэ цагийн дууны түүврийг кириль үсэгт буулган шинжлэх ухааны нэгэн сэдэвт бүтээл болгон хэвлүүлж олны хүртээл болгосон. Өмнө нь 2018 онд дуу хөгжмийн түүхийн анхны галерейг нээж нийтийн хүртээл болгож байсан бол өнөөдөр хоёр дахь галерейг Соёлын төв өргөөнд нээлээ. Энэ пянзны галерейд ирснээр олон олон ховор урлагийн бүтээлийг харах болно. Мөн зураачтай хослон бүтээсэн уран зураг үзэж, Монголын урлаг, уран сайхны нандин чухал түүхийг мэдэж болно. Энэ нь цаашид урлаг судлаачид том архив болж байгаа юм” гэж судлаачийн зүгээс нээлтийн үгэнд тодотгон хэллээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Музейд олон бүтээл дэлгэгдсэн байна. Анхны пянзны цуглуулгаас эхлээд их ховор, содон хөгжмийн хэрэгсэл, дуу хураагуур, зураг, сэтгүүл гээд 1000 гаруй хэрэгсэл байна. Ирэх 2026 оноос эхлэн “Соёл урлаг” сэтгүүлийг сэргээн гаргах ажлыг яамны зүгээс дэмжин ажиллах болно. 1927 онд баригдсан бөмбөгөр ногоон буюу ардын цэнгэлдэх хүрээлэнгийн 100 жилийн ой 2027 онд тохиож байгаа. “Монгол пянзны галерей” нээгдэж байгаатай уялдуулан олон ойн ажлын эхлэл тавигдаж байна.” гэлээ.

Нийслэлийн соёлын төв өргөө, “Эрдэнийн очир” соёл судлалын нийгэмлэг хамтран лаборитори музей “Монгол пянзны галерей”-н нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөрийн баатар Н.Сувд, хөгжим судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг болон залуу дуучин Ч.Мишээл нарын уран бүтээлчид уригдан оролцож анхны үзэгчид боллоо.

Соёлын төв өргөөний хоёр давхарт байрлах лаборитори музей “Монгол пянзны галерей”-д үндэсний ховор бүтээлүүд дэлгэгдлээ. Мөн пянзнаас гадна хөгжмийн зэмсэг, анхны сэтгүүл, анхны хөгжмийн зэвсэг, хөгжим, дуу хураагуур зэрэг олон ховор зэмсэгийг цуглуулан олны хүртээл болгохоор бэлдсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026
Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.