Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ
Утга зохиол

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

Урлаг Урлаг12/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2026 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Канадын зохиолч Энн Карсонд олгохоор болжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн түүний уран бүтээлийг “сонгодог утга зохиолын уламжлалыг егөөтэй харилцан яриагаар сүлж, орчин цагийн утга зохиолд шинэ хэв маяг бий болгосон зоримог агаад шинэлэг бичгийн өв сан, бүтээл туурвилынх нь төлөө” хэмээн өндрөөр үнэлсэн байна.

1950 онд Торонто хотод төрсөн Энн Карсон сонгодог утга зохиол судлалаар докторын зэрэг хамгаалснаас хойш яруу найраг туурвих, орчуулга хийж их сургуульд багшлах зэрэг ажлыг тасралтгүй хослуулсаар иржээ. Түүний уран бүтээлийн гол цөм нь үг хэллэгийг нарийвчлан судалдаг хэл шинжлэлийн хандлага болон шинэ утга санааг эрэлхийлэх яруу найрагчийн хүсэл эрмэлзлийн огтлолцол дээр оршдог. Тэрээр үгийн гарал үүслийг өөрийн бүх бүтээлийн эхлэл цэг гэж үздэг юм.

Мөн эртний Грек хэлнээс хөрвүүлсэн орчуулгууд нь бие даасан уран бүтээлийн хэмжээнд үнэлэгддэг. Үүнд Сапфогийн шүлгээс орчуулсан түүвэр “If Not, Winter” (2002), мөн Софоклын “Электра” (2001), “Антигона” (2015) болон Еврипидийн “Бакхай” (2015) зэрэг сонгодог эмгэнэлт жүжгүүд багтана.

1990-ээд онд Карсон утга зохиолын салбарт томоохон байр суурь эзлэх хэд хэдэн бүтээл туурвисан. Тухайлбал, “Glass, Irony, and God” (1995) номд багтсан “The Glass Essay” зохиол нь төрөл жанрын дундах заагийг бүдгэрүүлсэн хэмээн үнэлэгддэг. 1998 онд хэвлэгдсэн “Autobiography of Red: A Novel in Verse” бүтээл нь түүний хамгийн шилдэг туурвил.  Энэ бүтээлдээ Карсон эртний Грекийн домгийг орчин үеийн яруу найргийн бичлэгийн бүтэцтэй гайхалтайгаар хослуулжээ.

Карсон бичих үйл явцын боломжуудыг чөлөөт байдлаар эрэлхийлэн  бичвэрийн ноорог хэлбэрийг чухалчилдаг. Үүний нэг тод жишээ нь ямар ч дарааллаар уншиж болох 22 жижиг номоос бүрдэх “Float” (2016) бүтээл юм. Мөн 2024 онд гарсан “Wrong Norma” бүтээлээрээ урлаг болон эрдэм шинжилгээний олон салбарыг холбож, тайзны болон гүйцэтгэлийн шинж чанартай бичвэрүүдийг нэгтгэн харуулжээ. Дүрслэх урлаг, бүжиг, дуурь болон театрын найруулагчидтай идэвхтэй хамтран ажилладаг түүний энэхүү чөлөөт, баригдмал бус хандлага нь 1990-ээд оноос хойш олон улсын урлаг, уран зохиолын ертөнцөд жинхэнэ өөрчлөлтийг авчирч чадсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Д.Урианхай: Д.Гүнболдын “Аарууру” туужийн утга агуулгын гол философи санаа хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг буюу анхдагч суурь үнэнийг ухаж гаргахад чиглэжээ.

28/09/2026
Утга зохиол Урлаг

Казүо Ишигүрогийн “Толгодын бүдэг бараа” роман уншигчдад хүрч байна

25/09/2026
Утга зохиол Урлаг

Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

24/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026

Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа

12/10/2026

Хваса Монголд дахин ирнэ

12/10/2026

“Dzud” уран сайхны кино “City Film Festival Stockholm” кино наадмын шилдэг киногоор шалгарлаа

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.