Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ
Үзэсгэлэн

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

Урлаг Урлаг12/10/2026Шинэчлэгдсэн:12/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Үндэсний музейн “Үдшийн музей-Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэнг 2026 оны 10 дугаар сарын 9-ний үдэш албан ёсоор нээлээ.

Нээлтийн ёслолыг Монголын Үндэсний музейн захирал, Соёл судлалын доктор Д.Отгонсүрэн нээж үг хэлэв. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинэ Хархорум хотын зөвлөлийн дарга Н.Энхбаяр мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Нээлтийн хөтөлбөрт Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын симфони найрал хөгжмийн тоглолт, “Хөдөлмөрчид” дуу, “Бүтээн байгуулалт” бүжиг болон УДЭТ-ын уран бүтээлчдийн оролцсон жүжигчилсэн тоглолт багтсан нь урлаг, соёлын онцгой уур амьсгал бүрдүүлэв.

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн нь Монгол Улсын түүхийн нэгэн чухал үеийг эргэн харах, тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг олон нийтэд олгож буйгаараа ач холбогдолтой юм. Музейн үзэсгэлэн, судалгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан түүхэн өвийг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ үе үеийн түүхэн туршлагыг эргэцүүлэн ойлгох нөхцөлийг бүрдүүлж байна.

Монголын Үндэсний музейгээс зохион байгуулж буй “Үдшийн музей-7 хоног” нь музейн үйлчилгээг олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх, соёлын өвийг сурталчлан таниулах, иргэдийн түүх, соёлын талаарх мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Тус үзэсгэлэн 11 дүгээр сарын 19-нийг хүртэл ажиллана. Музейн үдшийн музейн 7 хоног 10 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд үргэлжилж 09:00-20:00 цаг хүртэл музей нээлттэй ажиллана. Үзэсгэлэнгийн тасалбар нь 10 000 төгрөгийн үнэтэй юм.

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг хүндэтгэлийн тууз хайчилж албан ёсоор нээсэн бөгөөд үзэсгэлэнг дэмжин ажилласан байгууллагуудад “Социализмаар аялцгаая” каталогийн дээжийг гардуулан өглөө.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монголын төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, үзэгч сонирхогчид 200 орчим зочин оролцов.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Уулын чулуу” үзэсгэлэнд үе үеийн бүтээлийг дэлгэлээ

12/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Цог хийморийн шүтээн” үзэсгэлэн дэлгэлээ

11/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Намрын өнгө, Монгол ахуйг харуулсан 84 бүтээлийг дэлгэлээ

10/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026

Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа

12/10/2026

Хваса Монголд дахин ирнэ

12/10/2026

“Dzud” уран сайхны кино “City Film Festival Stockholm” кино наадмын шилдэг киногоор шалгарлаа

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.