Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Монголын шилдэг нийтлэл” цувралын 44 дүгээр боть “мэндлэв”
Утга зохиол

“Монголын шилдэг нийтлэл” цувралын 44 дүгээр боть “мэндлэв”

Урлаг Урлаг09/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын сэтгүүл зүйн салбарын нэрт төлөөлөгч, сэтгүүлч Б.Мон­хоо, Д.Баасанжаргал нарын шилдэг бүтээлүүдийг сорчлон багтаасан “Монголын шилдэг нийтлэл” цувралын 44 дүгээр ботийг өчигдөр уншигчдын хүртээл болголоо.

Б.Монхоо, Д.Баасанжаргал нар нь “Ардын эрх”, “Өнөөдөр”, “Эх орны манаа” сониноор дамжуулан нийтлэл, шүүмжлэлт хурц өгүүллүүдээ нийгэмд хүргэж, олон залуу сэтгүүлчийг мэргэжлийн замд хөтлөн, уншигч түмэндээ танигдсан авьяаслаг уран бүтээлчид юм. Тэд цаг үеэ соргогоор мэдэрч, ний­гэмд тулгамдсан асуудлуудыг зоригтой хөндөж, уншигчдадаа хүргэдэг байсан.

Энэхүү номд сэтгүүлч Б.Монхоогийн “С.Зоригийг хөшөө болгосон тэр хүн хэн бол”, “Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нарын жараахай тулд зориулсан торонд орооцолдов”, “Ш.Отгонбилэгийг Д.Дорлигжаваар солив”, “Хөшөөний загвар, хэрэгтний төрххоёр зэрэг шахам зурагдаж байсан нь сонин”, “О.Дашбалбар: Дорлигжав аа, чи хэрээ мэдээрэй”, “Хувийн өмчид хуулиар халддаг атлаа хүний аминд журмаар халдаж байна”, “1997 оны улс төрийн өнгө төрх МАХН-аас ихээхэн шалтгаална”, “Төр солигддогоо солигдоход бид хийдгээ хийж байх ёстой”, “Унтаж буй арсланг сэрээж болохгүй” тэргүүтэй улс төрийн амьдралыг нүдэнд харагдтал дүрсэлсэн 60 гаруй нийтлэлийг багтаасан байна. Мөн сэтгүүлч Д.Баасанжаргалын “Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц: Зэр зэвсгийг цэцэг, навч шиг сайхнаар бодож болох­гүй”, “Эх орны хил мину”, “Заставын жаалууд”, “Царцуу зурваст нар тусаасай”, “Хэнийг ч мартахгүй, юу ч мартагдахгүй”, “Алдар нь мөнхөрсөн Аж богдын хилчид”, “Атомын бөмбөг байна, авах уу”, “Хиагтын тэмдэглэл” зэрэг 40 гаруй бүтээлийг багтааснаараа онцлогтой.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026
Утга зохиол Урлаг

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026
Утга зохиол Урлаг

“Өэлүн эхийн нууц товчоо” ном Чингис хааны мэндэлсэн өдрөөр олны хүртээл болно

13/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.