Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаагийн “Бүтээлийн чуулга” хоёр боть ном уншигчдад хүрлээ
Утга зохиол

Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаагийн “Бүтээлийн чуулга” хоёр боть ном уншигчдад хүрлээ

Урлаг Урлаг13/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч Ломбын Нямаагийн “Бүтээлийн чуулган” хоёр боть ном уншигчдад хүрлээ. Тус номыг түүний шавь яруу найрагч, нийтлэлч Г.Сонинбаяр санаачлан эмхэтгэж уншигч олны хүртээл болгожээ.

Уг ботийн тэргүүн дэвтэр нь “Миний амьдардаг ертөнц”, дэд дэвтэр нь “Хүмүүн танаа өргөх өчил” нэртэй агаад хөрөг, дурсамж, ярилцлага, яруу найраг, хүүрнэл бүтээлүүд нь багтсан байна.

Л.Нямаа нь 1960-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, “Миний зуун”, “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором”, “Гүн ухааны алаг чулуу”, “Миний амьдардаг ертөнц” яруу найраг, ярилцлага, нийтлэлийн ном туурвисан байна. Түүнийг Хан Хэнтийн яруу найргийн сургуулийн дэгийг буй болгоход ихээхэн нөлөөлсөн төдийгүй 1990-ээд оны Монголын яруу найргийн шинэчлэлийг түүчээлэгчдийн багш хэмээн үздэг.

Түүнчлэн уран бүтээл, соён гэгээрүүлэх үйл хэргийг үнэлж 2003 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, М.Цэдэндоржийн нэрэмжит шагнал хүртээж, 2007 онд “Ард түмний гавьяат соён гэгээрүүлэгч” цол, “Алтангадас” одон, 2015 онд “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цол тус тус хүртээжээ.

Уг номын нээлт энэ сарын 15-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Улаанбаатарын өвлийн уянга” номын нээлт боллоо

27/02/2026
Утга зохиол Урлаг

“Туурайн төвөргөөн” ном уншигчдад хүрлээ

23/02/2026
Утга зохиол Урлаг

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.