Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө
Утга зохиол

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

Урлаг Урлаг18/10/2026Шинэчлэгдсэн:18/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дагвын Цахилгаан 2026 оны аравдугаар сарын 16-нд таалал төгсжээ. Тэрбээр Монголын дипломат албанд олон жил ажиллаж, дэлхийн сонгодог утга зохиолын сор бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулсан нэрт орчуулагч, зохиолч, соён гэгээрүүлэгч байв.

Д.Цахилгаан 1941 оны аравдугаар сарын 25-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн. Тэрбээр 1959-1963 онд Монгол Улсын Их Сургуульд суралцаж, орос хэлний багш мэргэжил эзэмшсэн бөгөөд хожим Москва хотод үргэлжлүүлэн суралцаж, түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр дипломат албанд олон жил ажиллаж, Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан юм. Дипломатчийн ажлынхаа зэрэгцээ утга зохиол, түүх судлал, орчуулгын чиглэлээр тууштай ажиллаж, өөрийн бүтээлүүдээрээ монгол хэл, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Д.Цахилгааны нэрийг Монголын орчуулгын урлагт тодоор үлдээсэн гол бүтээлүүд бол эртний Грекийн яруу найрагч Хомерын “Илиада”, “Одиссей”, Италийн суут зохиолч Данте Алигьерийн “Тэнгэрлэг туульс” юм. Эдгээр бүтээл нь дэлхийн утга зохиолын үнэт өвд тооцогддог бөгөөд олон зуун жилийн түүх, гүн ухаан, шашин, домог зүйн өргөн агуулгыг өөртөө шингээсэн байдаг. Д.Цахилгаан эдгээр зохиолыг монгол хэлнээ хөрвүүлснээр уншигчдад дэлхийн сонгодог утга зохиолын томоохон бүтээлүүдийг эх хэлээрээ унших боломж олгожээ. Хомерын “Одиссей” 2020 онд, “Илиада” 2021 онд, Данте Алигьерийн “Тэнгэрлэг туульс” 2024 онд хэвлэгдэн уншигчдын хүртээл болсон байна. Түүний орчуулгын ажлыг 2025 онд Монгол Улсын Төрийн шагналаар үнэлсэн нь олон жилийн хөдөлмөр, утга зохиолын салбарт оруулсан хувь нэмрийг нь хүлээн зөвшөөрсөн чухал үйл явдал байв.

Д.Цахилгааны хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Төрийн соёрхол хүртээж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат дээд цол, Монгол Улсын Хүндэт дипломат хэргэм хүртээн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас “одон, Хөдөлмөрийн хүндэт медаль болон Ардын хувьсгалын ойн медалиудаар тус тус шагнаж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026
Утга зохиол Урлаг

Д.Урианхай: Д.Гүнболдын “Аарууру” туужийн утга агуулгын гол философи санаа хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг буюу анхдагч суурь үнэнийг ухаж гаргахад чиглэжээ.

28/09/2026
Утга зохиол Урлаг

Казүо Ишигүрогийн “Толгодын бүдэг бараа” роман уншигчдад хүрч байна

25/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Намайг дагуулаад яваач” жүжигт тоглоно

18/10/2026

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026

Ван Гогийн 60 гаруй жил олны хүртээл болоогүй зургийг дуудлагаар худалдана

18/10/2026

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Шон Комбс толгойдоо гэмтэл авчээ

17/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.