Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ
Утга зохиол

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ

Урлаг Урлаг21/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч, Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ.

Энэ хүрээнд Засгийн газрын өнөөдөр /2026.01.21/-ийн хуралдаанаар уг ойг тэмдэглэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө гаргахаар боллоо.

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, яруу найрагч, орчуулагч, их зохиолч Д.Нацагдорж 1906 оны арваннэгдүгээр сарын 17-нд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар төрсөн.

Тэрээр 1921 оноос Цэргийн яаманд бичээч, их жанжин Д.Сүхбаатарын гарын туслах түшмэл, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргын алба хашиж, хэвлэл, шинжлэх ухаан, соёлын байгууллагад хүчин зүтгэж, 1931 оноос Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 онд мөн хүрээлэнд Түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгч, 1937 онд Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байсан орчин үеийн Монголын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий зохиолч юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026
Утга зохиол Урлаг

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Утга зохиол Урлаг

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долли Партон амьдралынхаа түүхийг “Бродвей”-н тайзнаа амилуулна

01/08/2026

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

01/08/2026

Наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/08/2026

Ордуудын наймдугаар сарын зурхай

01/08/2026

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.