Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Загал баатрын хиргисүүр Монголд төдийгүй Ази тивд ч томоохонд орно
Археологи

Загал баатрын хиргисүүр Монголд төдийгүй Ази тивд ч томоохонд орно

Урлаг Урлаг12/02/2026Шинэчлэгдсэн:12/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ховд аймгийн Дарви сумын нутагт оршдог Загал баатрын хиргисүүр нь 11 метр өндөр, 70 гаруй метрийн голчтой. Нутгийн иргэд уг дурсгалыг Загал баатрын хиргисүүр, Өндөр овоо гэх мэтээр нэрлэдэг.

Уг хиргисүүр нь Монгол орны хамгийн томд тооцогдох бөгөөд зарим судлаачийн үзэж байгаагаар зөвхөн Монголд төдийгүй Ази тивд ч томоохонд орно. Өөрөөр хэлбэл, энэ хиргисүүр нь Ази тивд оршдог хамгийн том гурван хиргисүүрийн нэг юм.

Ази тивд томд тооцогдох Бешшатыр хиргисүүр нь Казахстаны Илий голын хөндийд оршдог Сака соёлын үеийн том булшны цогцолбор бөгөөд гол булш нь ойролцоогоор 17 метр өндөр, 105 метрийн диаметртэй.

Мөн Боралдай хиргисүүр нь Алматын ойролцоо оршдог Сака соёлын үеийн кураг бөгөөд хамгийн том булш нь ойролцоогоор 14 метр өндөр, 100 метрийн голчтой байна.

Хиргисүүрийн талаар нутгийн иргэдийн дунд олон домог, хууч яриа хадгалагдан үлджээ. Тухайлбал, эх орныхоо төлөө дайтаж явсан баатрын шарилыг харийн нутагт алдахаас сэргийлж, ийм өргөн, өндөр хад чулуугаар дарж булсан гэх ам дамжсан яриа бий.

Хиргисүүр буюу чулуун овоот булшны соёл нь Монголын баруун бүс нутагт өргөн тархсан хүрэл зэвсгийн үеэс төмөр зэвсгийн эхэн үед хамаарах соёл юм.

Хиргисүүр нь оршуулгын байгууламжийн болон тахилгын зориулалттай гэсэн хоёр үндсэн төрөлтэй. Загал баатрын хиргисүүр нь оршуулгын байгууламжийн төрөлд хамаарна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Шивээгийн харуулын цонж

08/04/2026
Археологи Урлаг

Сөртийн хөшөө чулууд

07/04/2026
Археологи Урлаг

Төв Азид цор ганц Киданы үеийн дурсгал болох Хэрлэн барс хотын туурь

06/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сэтгэлийн уяа” кино дүүрэн үзэгчтэй, нэмэлт суудал шаардсан “гал” уур амьсгалд нээлтээ хийлээ

17/04/2026

Пусан хотноо “Монгол кино өдөрлөг-2026” арга хэмжээ нээлтээ хийлээ

17/04/2026

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

17/04/2026

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.