Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо
Өв соёл

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

Урлаг Урлаг04/02/2026Шинэчлэгдсэн:05/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол бий биелгээ” номын нээлт Үндэсний Номын санд болов.

ССАЖЗЯ-ны мэдээлснээр, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн сан, тус яамны дэмжлэгтэй “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслийг СУИС-ийн Соёлын сургууль 2022-2025 онд хэрэгжүүлсэн.

ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас 2009 онд бүртгэсэн “Монгол ардын бүжиг бий биелгээ” өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх зорилготой юм.

Төслийн хүрээнд хээрийн судалгааны ажлыг Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Ховд, Увс аймаг болон Улаанбаатар хотод зохион байгуулж, бий биелгээ, ихэлийн татлага, товшуур, шанзны цохилгыг өвлөн уламжилсан 208 хүнтэй уулзсан байна.

Бий биелгээний 54 төрлийн 550 хувилбар, ихэлийн татлага, шанз, товшуурын цохилгоны 75 хувилбарыг баримтжуулав.

Бий биелгээ өвийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг өвлөн уламжлагчдаас тодруулж, ярилцлага хийсний үндсэн дээр, хээрийн судалгааны үр дүнд тулгуурлаж тус номыг бүтээжээ. Зохиогчид тус номд Баяд, Дөрвөд, Захчин, Торгууд, Урианхай, Хотон угсаатны бүлгийн түүх, домог, бий биелгээний үүсэл, гарвал, төрөл зүйл, хөдөлгөөн, хөгжмийн онцлог, хөгжмийн тэмдэглэгээ /хөгжмийн нот/-г багтааж, өвлөн уламжлагчийн тайлан тайлбарласнаар угсаатны бүлэг бүрийн бий биелгээ, хөдөлгөөний онцлог, ихэлийн татлага, товшуур, шанзны цохилгыг зан үйл, домогтой нь уялдуулан уламжлалт хэв намбаар нь сурах, судлах боломжийг өгүүлэхийг хичээсэн байна.

Тус судалгааны бүтээл нь “Монгол ардын бүжиг бий биелгээ” өвийг хамгаалах, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх, залуу хойч үед өвлүүлэн уламжлуулахад бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн түр байгууламж баригдана

16/04/2026
Өв соёл Урлаг

“Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт боллоо

15/04/2026
Өв соёл Урлаг

“Эгшиглэнт хуур” морин хуурчдын улсын уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгууллаа

09/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.