Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Их хүрээний түүхэн нүүдлийг мөнхжүүлсэн Гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв
Өв соёл

Их хүрээний түүхэн нүүдлийг мөнхжүүлсэн Гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

Урлаг Урлаг29/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан үе үеийн хотын удирдлагууд их хүрээний түүхэн нүүдлийг мөнхжүүлсэн Гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.

Их хүрээ 1778 онд сүүлчийн нүүдлээ хийж, өнөөгийн Улаанбаатар хот оршин буй Алтан тэвшийн хөндийн Хүн чулууны хонхорт суурьшсан түүхэн үйл явдлыг дурсах зорилгоор уг гэрэлт хөшөөг босгосон юм. Энэхүү дурсгал нь нийслэл хотын үүсэл, хөгжлийн түүхийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түүх соёлын үнэт өвөө эрхэмлэн дээдлэхийн бэлгэдэл билээ.

Нийслэлийн өдөр Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшил, үе үеийн удирдлага, иргэдийн хөдөлмөр зүтгэлийг эргэн дурсаж, нийслэлийн ирээдүйн хөгжлийн төлөөх нэгдмэл зорилгыг бататгах онцгой ач холбогдолтой өдөр юм.

Улаанбаатар хот Монгол Улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн гол бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй уул, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн орших ба 4,704.4 км2 нутаг дэвсгэртэй. 2021 оны эцсээр 1,649,172 хүн оршин сууж байна. Засаг захиргааны хувьд 9 дүүрэг, 204 хороонд хуваагддаг.

1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноор Улаанбаатар хотын өмнөх суурин байгуулагджээ. 1778 он хүртэл олон газар нүүдэллэж байгаад одоогийн байрлалдаа тогтсон. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1912 оноос улсын нийслэл болж, XX зуунд барилгажиж, аж үйлдвэр хөгжин их хотын төрх бүрдсэн байна. Улаанбаатар Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёл, технологийн төв юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай

29/10/2026
Өв соёл Урлаг

Беларусь улс “Монголын нууц товчоо”-г албан ёсоор орчуулсан 34 дэх орон болжээ

29/10/2026
Өв соёл Урлаг

Булган аймгийн Дашинчилэн сумын сурагчид өв соёлын наадмаас дөрвөн медаль хүртлээ

28/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнгийн төрсөн өдөр

29/10/2026

Их хүрээний түүхэн нүүдлийг мөнхжүүлсэн Гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

29/10/2026

Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай

29/10/2026

Жүжигчин Э.Намуун “Амьтны ферм” жүжгийн гол дүрээр тайзнаа эргэн ирлээ

29/10/2026

“Аавдаа хайртай” киноны гол дүрд Гавьяат жүжигчин Ё.Цог, түүний ач охин, жүжигчин Х.Баярмаа нар тогложээ

29/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.