Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Залуучуудын өргөн чөлөө цэцгэн дээлээ нөмрөх нь
Нийгэм

Залуучуудын өргөн чөлөө цэцгэн дээлээ нөмрөх нь

Урлаг Урлаг13/06/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10446412_683842128319498_1781360179_n3373649632014-06-13-09-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Залуучуудын өргөн чөлөө удахгүй цэцгэн дээлээ нөмрөх нь.  Нийслэлийн иргэдийн эрүүл аж төрөх нөхцлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг багасгах, тоос шороог шингээх зэрэг экологийн эерэг нөлөө, хотын өнгө үзэмжийг  нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн замын хоёр талын талбайн ногоон байгууламжийн арчилгаа нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлсэн байна.  

Нийслэл Улаанбаатар хотод хийгдэж байгаа залуусын тодотголтой юм бүхэн МЗХ-оор овоглодог боллоо гэхэд хилсдэхгүй. Энэ зун Залуучуудын өргөн чөлөөний цэцгэн дээлийг МЗХ өмсүүлэхээр болсон юм. Залууст чөлөөт цагаа өнгөрөөх талбай бүрдүүлж өгөх, спирт биш спортыг сонгоход залуусыг уриалж “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулж том давалгааг өрнүүлээд явж байгаа юм. Залуучуудын өргөн чөлөө одоогийн байдлаар  хог цэвэрлэгээ, талбайн хөрс сийрүүлэлт, зүлэг тэгшлэгээний ажлууд урьдчилсан байдлаар хийгээд байгаа бөгөөд цаашид хөрс сийрүүлэлт, үржил шимт хөрс нэмэн тарилтаа хийх юм байна. энэхүү зүлэгжүүлэлтийн ажлыг “Грийн дрийм” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд залуучууд чөлөөт цагаараа очиж өргөн чөлөөгөө услах, тордож болох юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.