Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Монгол зургийн орчин үеийн сэтгэлгээний онцлогийг харуулсан “Best of Mongol zurag” үзэсгэлэнг нээв
Үзэсгэлэн

Монгол зургийн орчин үеийн сэтгэлгээний онцлогийг харуулсан “Best of Mongol zurag” үзэсгэлэнг нээв

Урлаг Урлаг23/03/2026Шинэчлэгдсэн:23/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол зургийн орчин үеийн сэтгэлгээний онцлогийг харуулсан “Best of Mongol zurag” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн “Арт” галерейд өнгөрсөн баасан гараг /2026.03.20/-т нээлээ.

Үзэсгэлэнд 30 гаруй уран бүтээлчийн 60 орчим бүтээлийг дэлгэж, олон нийтэд хүргэж байна. Үзэсгэлэнгийн хүрээнд Монголын уран зургийн галерейд үзэсгэлэнгээ гаргах эрхийг Дүрслэх урлагийн академийн багш, судлаач Г.Амарсанаа, Монгол арт галерейд үзэсгэлэнгээ гаргах эрхийг зураач Х.Тэнүүн нарт тус тус гардуулав.

Мөн “Бий контемпорари” арт галерейн нэрэмжит шагналын эзнээр зураач Ч.Цогбилиг, Ардын зураач, Төрийн соёрхолт Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит сангийн шагналыг Монгол Улсыг төлөөлөн Венецийн биеннальд оролцох уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү болон Ж.Мөнхжаргал, О.Үржинханд нар хүртлээ.

Түүнчлэн “Монгол зураг” нийгэмлэгээс батламж, мөнгөн шагналаар Дүрслэх урлагийн академийн IV дамжааны оюутан С.Ёндонсамбуу, уран бүтээлч О.Оюунчимэг нарыг шагналаа. Үзэсгэлэн энэ сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

”Монгол зураг” нийгэмлэг 2002 оноос нүүдэлчдийн уламжлалт уран зургийн өв соёлыг судлах, олон улсад сурталчлан таниулах үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Р.Чойномын дуу хоолойг магнитофонд бичсэн бичлэг “Өд” санд хадгалагдаж байна

20/03/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач Ө.Гандуламын “Нуугдсан цэцэгс” үзэсгэлэн энэ сарын 24-нд өндөрлөнө

18/03/2026
Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Б.Хүрэлбаатар анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

17/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.