Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг "Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр "Монгол Улсын Гавъяат Жүжигчин" хэмээх эрхэм цол тэмдгээ өнөөдөр гардан авлаа. Тэрбээр хамтлагтаа 20-н жилийн турш хөгжимдхийн зэрэгцээ түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дууны аялгууг бүтээсэн авъяаслаг нэгэн билээ.
"Хурд" хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар 20-н жилийн ойтойгоо учран золгосон ажээ. Ийнхүү төр, түмний хайр хүндлэлийг хүлээсэн эрхэм уран бүтээлчийн цаашдын уран бүтээлд өндөр амжил хүсэн ерөөж, сайн сайхан бүхний дээдий хүсэе.
Энэ дашрамд дуулгахад шинэхэн гавъяатаа өлгийдэн авсан "Хурд" хамтлагийнхан Улсын их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 10-нд “Мишээл экспо”-д “Best hits of Hurd” нэртэй жинхэнэ доргио шоу тоглолтоо толилуулах гэж байгаа бөгөөд тоглолтын зохион байгуулагчид шинэхэн гавъяатдаа хүндэтгэл үзүүлж цөөхөн хэдэн үлдсэн тасалбараа 50 хувь хямдруулж борлуулахаар болсоноо дуулгаж гэнэтийн бэлэг барьжээ. Ингээд эрхэм уншигч та бүхэн шинэхэн гавъяатад барьсан гэнэтийн бэлгийг хүртэхийг хүсвэл 91992448, 91995504, 99095504 дугаарт холбогдон авах боломжтой юм байна шүү.