Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

Зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

Урлаг Урлаг20/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран зураг гэдэг цааснаа буусан үг, чихэнд эгшиглэх хөгжим шиг өөрийн гэсэн хэлтэй. Галерейн хананд өлгөсөн бүтээлүүд, тэдгээрийн өнгө будаг, өгүүлэмжээс хүн бүрд өөр мэдрэмж төрж, аливааг янз бүрийн хэлбэр, агуулгаар учирладаг болов уу. Өдгөө техникийн хөгжил давамгайлж, хүмүүс товчлуур дараад л зураг зурчихдаг болсон цаг үед өнгө, будаг нь үнэртсэн амьд мэдрэмжийг хүртээх бүтээлүүд илүү үнэ цэнтэй болох юм шиг сэтгэгдэнэ.

Тэгвэл зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн энэ сарын 21-н “HUE art” галерейд нээлтээ хийх гэж байна. Түүний зургууд нь голчлон бодит хийгээд хийсвэр хоорондын үелзлийг илэрхийлэхийг зорьдог бөгөөд өөрийн ур чадвараа хөгжүүлэн олон төрлийн арга барилаар бүтээлээ туурвидаг аж. Анхны бие даасан үзэсгэлэн нь “Зүүдний зэрэглээ” нэртэйгээр 2024 онд дэлгэгдэж байснаас гадна хятадын олон хотод хамтарсан үзэсгэлэн гаргаж байв.

Ц.Соёлмаа нь БНХАУ-ын Бээжин хотын дүрслэх урлагийн төв академид “Хятад уламжлалт уран зураг”-ийн чиглэлээр долоон жил суралцсан бөгөөд “Гүн-би” (Gongbi) тенхикээр бийр, торго, будааны цаас, шороон будгаар бүтээлээ туурвидаг онцлогтой. Иймээс түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээс монгол зураач өөрийн ертөнцийг хэрхэн хятад зургийн арга барилаар илэрхийлснийг үзэх боломжтой юм.

Үзэсгэлэн таван сарын 16-ийг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ

20/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Дотор тэнгэр” үзэсгэлэн “Тэнгэрийн зөн”-гөөр үргэлжилнэ

18/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсоны “Primetime” киноны урьдчилсан үзвэр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулж байна

23/08/2026

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.