Кино урлагийг дэмжих сангийн 2026 оны эхний сонгон шалгаруулалтаар зургаан төсөл шалгарч, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт олгохоор шийдвэрлэгдлээ.
Тэдгээрт, Б.Хулангийн “Багваахай” богино хэмжээний кино, Н.Гантөмөрийн “Gobiru” богино хэмжээний кино, OI энтертайнментийн “Амьдрал би чамд хайртай” телевизийн олон ангит кино, Д.Болорцэцэгийн “Тэр өдөр” бүрэн хэмжээний уран сайхны кино, Э.Ёндоншаравын “Тойг” богино хэмжээний кино, “Зохист гэрэл холбоо” НҮТББ-ын Монгол киног харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан хөрвүүлэх төсөл багтжээ.

