Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг25/05/2026Сэтгэгдэл байхгүй15 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоног /2026.05.25-2026.05.31/-ийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Энэ долоо хоногт хөрөнгө оруулалт хийх бол ирээдүйн нөхцөл байдлыг сайтар бодолцож үзсэн эсэхээ дахин шалга. Өөрийн хамтрагч болон түншүүдтэй ойлголцоогүй байгаа зүйлийнхээ талаар ярилцах цаг хугацааг гаргах хэрэгтэй бололтой. Уран бүтээлч болон нийгмийн идэвхтэй хүмүүс энэ үед бага зэрэг азаа үзэхэд илүүдэхгүй. Ажил хэрэг тань олны танил болгож ашиг орлоготой, өөртөө итгэлтэй болгоно. Хэрвээ танд одоогийн санхүүгийн нөхцөл байдал таалагдахгүй байгаа бол эрч хүчтэй байж асуудлыг өөрт ашигтайгаар шийдвэрлэ. Таны туслалцаа хэрэг болсон хүмүүст чадах чинээгээрээ тусал. Хүмүүстэй сайхан харилцаа тогтоох нь чухал үе. Шинэ арга барилд суралцсанаар аливаа зүйлийг нягт нямбай зохих хэмжээнд нь хийж сурна. Мөн мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олдвол алдахгүй байхыг хичээ. Дэмий мөрөөдөж суухын оронд ямар ч байсан хариу үйлдэл хий. Долоо хоногийн сүүл рүү хэрвээ зорилгоосоо хазайсан гэж үзвэл зөв болгох шийдвэрийг яг одоо гарга. Танд хувийн болон албаны ажлаа зохион байгуулах ур чадвар, туршлага хангалттай байгаа ч эрч хүчээ зөв зарцуулахын тулд илүү хичээ. Таны тэсвэр тэвчээрийг шалгах сорилтууд тулгарах боловч үр бүтээмж өндөртэй байна. Танд илүү тав тухтай байдал чөлөөт орон зай хэрэгтэй байж болох юм. Хайртай хүмүүстэйгээ харилцахад зарим нэг сэтгэлийн дарамт үүсэж магадгүй. Хосуудын харилцаанд ан цав үүснэ. Эрүүл мэнддээ анхаарч, хэрэгтэй үедээ сайн амралт авч байхыг од эрхэс зөвлөж байна. Архаг хууч өвчинтэй хүмүүс өвөрмөц эмчилгээний арга хэрэглэвэл үр дүнтэй байж болох юм. Уламжлалт эмчилгээ нь хурдан эдгэрэхэд тус болж мэдэх үе.

ҮХЭР

Энэ долоо хоногт таагүй нөхцөл байдалд зарим хүмүүс орох бололтой. Аливаа асуудалд уламжлалт байдлаар хандах нь заримдаа ашигтай байна. Үнэн хэрэгтээ танд тулгарч буй асуудлууд таныг хурцалж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад тусална. Хэрэв та ажилдаа идэвхтэй илүү сонор соргог байж чадвал алдаа гаргахгүй. Гэхдээ шүүмжлэлээс бүү эмээ. Харин бусдыг шүүмжлэх хэрэггүй. Чухал бизнесийн уулзалт хийх, гэрээ байгуулах зэрэг ажилд илүү цагаар ажилла. Найз нөхөд эсвэл хамтран ажиллагсдын асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Магадгүй зарим хамтрагч тохиролцоогоо даган мөрдөхгүй эсвэл хамтын ажиллагаандаа ач холбогдол өгөхгүй байж ч болох юм. Харилцан ярилцаж нээлттэй байх нь асуудлыг шийдвэрлэхэд тусална. Мөнгийг өөртөө татах байдал нэмэгдэх тул өөрийгөө сориод үз. Гэхдээ төлөвлөөгүй зүйлээс аль болох зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү олон нийтийн арга хэмжээнд оролцон сонирхолтой хүмүүстэй танилцах бололтой. Өөртөө итгэлтэй байдал танд хүчирхэг энергийг мэдрүүлнэ. Ямар ч ажлыг хийсэн амжилт олохоор санагдана. Гэхдээ бас аливаа зүйлийг хэтрүүлэх шинжтэй байгаагаа анхаар. Танд тавигдаж байгаа шаардлагууд бага зэрэг хэтэрсэн мэт мэдрэмж төрнө. Зарим хүмүүс танд нэмэлт ачаалал, дарамт үзүүлж байгаагаа мэдэхгүй байгаа санагдана. Гэхдээ энэ талаар бүү бод. Залуу хүмүүс хайр дурлалтай учирна. Зүрх сэтгэлийн асуудалд хайхрамжгүй хандаж болохгүй шүү. Эцэг эх үхрийнхэн үр хүүхдүүдтэйгээ ойр дотно байж, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөснөөр сурлага хүмүүжилд нь эерэг нөлөө өгөх болно. Аливаа тохиолдол бүрийг зүй тогтол болон од эрхсийн тохиол гэж холбох хандлага өснө. Гэхдээ зарим зүйлд энгийн хандах нь өөрийн биед чинь амар гэдгийг санаарай. Хэт хийсвэр бодол, хоосон мөрөөдлөө хязгаарла.

ИХЭР

Энэ долоо хоногт чухал зүйл төлөвлөсөн хүмүүс түүнийгээ цуцалж мэдэх шалтгаан олох болно. Энэ шалтгааны учрыг олж, үр дүнг сайн бодолцохгүй бол та таагүй байдалд орох болно. Олон хүнтэй харьцах нь зарим үед танд хүнд байх болно. Адал явдал болон тогтвортой байдлаа тэнцвэржүүл. Хийх гэж байгаа зүйлээ бодит өнцгөөс харах хэрэгтэй. Хэцүү байсан ч өөртөө итгэлтэй байвал удахгүй нөхцөл байдал харьцангуй тайван болно. Янз бүрийн үйл ажиллагаанд оролцвол ихээхэн амжилтад хүрэх магадлалтай байна. Ингэснээр та аз жаргалтай байх болно. Үзэл бодлоо бусадтай хуваалцаж, найз нөхөдтэйгөө хамт бай. Од эрхэс мөнгө санхүүгийн тал дээр эерэг нөлөөлөл үзүүлэх болно. Гэсэн хэдий боловч төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байж л мөрөөдөлдөө хүрнэ гэдгийг сана. Хэрэв та ажлын ачааллаа дийлэхгүй байгаа бол бусдаас тусламж хүсэх нь зүйтэй бөгөөд хэт бардам зан гаргаад хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү төсөөлж байснаас хэрэг явдал арай гайгүй байна. Учир нь та буруутай зүйл хийсэн ч од эрхэс одоохондоо нүүр бууруулаагүй байна. Дотоод хүч чадалдаа итгэ. Томоохон эд зүйл худалдан авах гэж байгаа бол заавал шаардлагатай байгаа эсэхээ сайн бод. Цаг нь болоход та мөрөөдөж байгаа олон зүйлээ өөрийн болгож авч чадна. Эрүүл мэнддээ хэтэрхий хайнга хандаж байгаа бол бие тавгүйтнэ. Хэтэрхий хэрэгт дуртай хүмүүс таныг уурлуулж ч мэднэ. Тиймээс ийм зүйлтэй нүүр тулгарахаас холхон шиг байх хэрэгтэй. Гэр бүлдээ анхаарал халамж тавь. Биеийн тамираар хичээллэх, гадаад хэл сурахад үр дүн муугүй байна. Эрч хүч нэмэгдэнэ. Эерэг хандлага тань эсрэг хүйсийнхний талархлыг хүлээнэ. Гэхдээ од эрхэс танд хайр сэтгэлтэй холбоотой гайхалтай үйлдлээ төлөвлөхөд саад болно.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт од эрхэс маргаантай зүйлүүд тохиолдохыг сануулж байна. Сэтгэл татам, нийтийг хамарсан үйл ажиллагаанд хэтэрхий их ач холбогдол өгснөөс болоод таны урам хугарах болно. Энэ үед жинхэнэ мөн чанарыг эргүүлэн авахын тулд өөртөө үнэнч байх цаг үе. Хэрэв бүх зүйлийг нарийн хэрэгжүүлэх юм бол амжилт таныг хүлээж байна. Таны манлайлал нь олон хүмүүст үлгэр дуурайлал үзүүлэх хэдий ч тэр хирээр үүрэг хариуцлага нэмэгдэн маш их ачаалалтай ажиллах болно. Ажил хэрэгт үүссэн асуудлыг тодруулж, зөв арга замаар зохицуул. Өөрийн үзэл бодлыг хамгаалж гарч чадна. Ажил хэргийн зогсонги байдал үгүй болно. Гэр ахуйн асуудалд хэт их анхаарснаас улбаатай алдаа гарна. Гэсэн ч хайр сэтгэлийн асуудал дээр та илүү уян зөөлөн, ухаалаг халамжтай байх шаардлагатайг санаарай. Өөрийн байр суурийг тогтоох болон үзэл бодлоо илэрхийлэхдээ ч аль болох найрсаг байхыг хичээ. Долоо хоногийн сүүл рүү зарим хүсэлтэд татгалзсан хариу өгч чаддаг байх хэрэгтэй болно. Уруу татдаг хүмүүст өөрийн бодлоо шулуухан хэл. Жинхэнэ үнэнтэй нүүр тулахаас бүү ай. Эрч хүчтэй урам зоригтой зүйлд илүү төвлөрч байгаагаа мэдрэх болно. Өөрийн дуртай хувцсаа өмсөн үдэшлэг цэнгээнд явж болно. Ямар нэг арга хэмжээнд оролцож чадахгүй байсан ч урилгыг хүлээж ав. Хэрэв боломжтой бол оролцохоос татгалзах хэрэггүй. Бусадтай байнга харилцаатай байж, сүлжээ үүсгэ. Ойр дотнын хайртай хүмүүстэйгээ хамт байвал илүү их аз жаргал, баяр хөөртэй байх болно. Хувийн асуудлаа дуусгах нь таны шийдэх гол ажил байх болно. Өөрийн төлөвлөгөөгөө бодит үйл хэрэг болгох хэрэгтэй.

АРСЛАН

Таны төлөвлөгөөнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орох бололтой. Нарийн мэргэжлийн тал дээр мэдэх мэдэхгүй асуудлаас зайлсхийхийн тулд чадалтай мэргэжилтэн хөлсөлж авах нь хамгийн тохиромжтой үе. Өмч хөрөнгийг тань үнэлэх хэлэлцээрт санаандгүй мөртлөө тааламжтай зүйлс таныг хүлээж байна. Гэхдээ бусад хүмүүсийн сайхан сэтгэл, эрх мэдлийг ашиглахаа хязгаарлаж эхэл. Мөнгөө жинхэнэ баяр баясгалан авчирч чадах зүйлд зарцуулах хэрэгтэй. Таны амьдралд шинэ хүмүүс орж ирэх бөгөөд тэд шинэ санааг бэлэглэж, шинэ боломжийг таны өмнө нээж, өөрийгөө хөгжүүлэхэд нөлөөлөх болно. Зарим нэгэн урам хугарсан байдал бага зэргийн зөрчилдөөн болон замбараагүй байдлаас болоод өөрчлөлт хийх гэсэн оролдлого гарна. Гэхдээ яаруу хөдөлбөл зарим зүйл муугаар төгсгөж болзошгүй. Хамтын ажиллагаа сэтгэлийг гонсойлгох магадгүй тул сэтгэл хөдлөлд автан хийх үйлдлээс сэргийл. Санхүүгийн үйл ажиллагаандаа нарийн төлөвлөгөө гарга. Эдийн засгийн тодорхойгүй байдал үүсэх магадлалтай тул үнэтэй эд юмс худалдан авах хэрэггүй. Зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд та ихээхэн мөнгө үрж болзошгүй. Долоо хоногийн сүүл рүү ямар ч ажил хийсэн түргэн зангаас болоод сонирхол тань амархан буурах бололтой. Шинэ төсөл эхлэх нь таалагдах ч үр дүнг нь эрт мэдэхгүй боломжгүй байна. Төлөвлөгөөгөө сайтар боловсруул. Энгийн харилцаануудаас уйдаж эхэлбэл ойр тойрны найз нөхөд, танил талаа үргээж мэдэхээр байна. Анхаарал болгоомжтой байх нь давуу тал авчирна. Үйл ажиллагаандаа бүтээлч санаа нэвтрүүл. Та хувийн амьдралаасаа анхаарал халамжийг зүй ёсоор хүртэхгүй байна гэж сэтгэлээр унаж магадгүй. Энэ нөхцөл байдлыг эмчлэх арга бол хань ижилтэйгээ илүү их цагийг өнгөрөөх явдал юм. Өвөрмөц газрыг сонгож аль алиндаа сайнаар нөлөөлөхөөр амар. Хайр дурлалын адал явдал тааламжгүй. Энэ нь таны сэтгэлийг шархлуулж магадгүй байна. Хайр дурлал болон мөнгөний асуудал сэтгэлийн дарамт үүсгэх болно. Нөхцөл байдал санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуулахыг шаардана. Шинэ харилцаа холбоонд болгоомжтой ханд.

ОХИН

Энэ долоо хоногт ажилд ноцтой хүндрэл гарахгүй. Мэргэжлийн түвшингээ сайжруулахаар шийдэх бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байж чадна. Төлөвлөгөө гаргахын өмнө дахин судлах шаардлага гарч магадгүй. Үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй хандаж чадвал үр дүн нь та өөрийн давуу болон сул талуудаа олж харахад тусална. Хариуцлагатай байдлаар бусдаас ялгарахыг хичээ. Хэрэв ажил хэрэг тань зохион байгуулалтгүй байвал одоо л үйл ажиллагаандаа зөв явуулах механизмыг авчрах цаг. Хувь заяаны эргэлт гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Энэ үед танд хамгийн зоримог мөрөөдлөө биелүүлэх боломж олдоно. Гэхдээ та эрч хүчээ энд тэндгүй тараах хэрэггүй. Тодорхой зүйл дээр илүү төвлөрөх нь үр дүнтэй. Бүгдэд бэлэн байхын тулд өөрийгөө бэлд. Ойр дотнын найз нөхдөө гомдоохоос болгоомжлоорой. Учир нь та хатуу үг хэлж магадгүй байна. Ихэнх хүмүүс ачаалал ихтэй байгаа тул өөртөө анхаарах хэрэгтэй болсон байна. Зарим зүйл дээр аль болох уян хатан хандах хэрэгтэйг анхаар. Долоо хоногийн сүүл дотоод итгэл үнэмшил хамгийн хэрэгтэй үе. Хэдийгээр гаргах хүчин зүтгэл чинь ядраах ч гэсэн төлөвлөсөн арга хэмжээ таатай болж өнгөрнө. Түрэмгий зан, уур уцаар нэмэгдэх тул хавь ойрын хүмүүстэйгээ бүү ширүүн харьц. Зөрүүдлэх, тэрслэх хандлага илрэх ба биеэ барих тал дээр илүү хичээл зүтгэл гаргаарай. Од эрхсийн нөлөөгөөр таны хувийн чадвар өндөр байна. Энэ боломжийг ашиглаж, хамгийн сайн зохион байгуулалтыг хий. Эрүүл мэнддээ анхаарал тавих нь хамгийн чухал зүйл байна. Амьдралын зөв дэглэм барих эсвэл дасгал хөдөлгөөн хийх нь танд тийм ч хэцүү байхгүй. Энэ нь танд хүч тамир өгч хичээл зүтгэлийг тань өсгөнө. Биеийн эрүүл мэндээ бүхнээс дээгүүр тавь. Амьдралын буруу зуршил болон гаднын таагүй нөлөөг өөрөөсөө хол байлгахыг хичээ. Гэр бүлийн бяцхан баяр зохион байгуулах нь гэр бүлд халуун дулаан уур амьсгал бүрдүүлнэ. Гэр бүлдээ зөв ойлголтыг төлөвшүүлэхэд анхаарч чадвал сайхан уур амьсгал бүрдэнэ.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт залхуурч болохгүй бөгөөд өрсөлдөгч нартаа боломж бүү өг. Жижиг гэлтгүй аливаа ажлын хэсэг бүрд нямбай хандах нь таныг амжилтад хүргэх бөгөөд хичээл зүтгэлийг тань сайн үр дүнгээр шагнах болно. Ямар ч үед амар хялбар ажил үүрэг гэж байхгүйг мартаж болохгүй. Хичээнгүй оролдлого нь танд өөрийгөө зөвөөр илэрхийлэхэд тусална. Эрх мэдэлтэй хүмүүстэй ажил хэрэг ярихад дипломатч зан чанар таны сайн анд байна. Ажлын чухал ярилцлагад оролцож байгаа бол өөрсдийн сэтгэл татам цоглог байдлаа ашиглан хир зэрэг ур чадвар, өндөр боловсролтойгоо харуул. Ямар нэгэн олон нийтийн ажиллагаанд оролцох боловч өөрийн байр сууриа зөв оновчтой эсэхийг нягтлах бололтой. Ямар ч үед сүүдэрт байх дуртай хүмүүсийг ч амжилт мөрөөдөх хүсэл ил гаргана. Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх талаар анхаар. Бусдын санаа бодлыг хүндэтгэж сур. Өөрөөсөө илүү туршлагатай хүнтэй хамтран ажилласнаар шинэ мэдээлэл болон тус дэм олж авах болно. Таны зөн мэдрэхүй ч их болно. Амьдралдаа баримталдаг ёс суртахууны хэм хэмжээнд анхаарал хандуулснаар та хамгийн зөв сонголт хийх болно. Долоо хоногийн сүүл рүү өөрийн мэдлэгийг тэлж оюун ухаанаа сэргээхэд тохиромжтой үе. Та юу хийвэл аз жаргалтай байхаа ойлгоно. Нарийн мэргэжлээр судалгаа хийдэг хүмүүс шинэ үзэл санаа олно. Ихэнх хүмүүсийн ой санамж сэргэж, тархи толгой идэвхтэй ажиллана. Аар саар асуудал таны зовлон биш гэдэгт итгэлтэй байж болно. Амьдралд олдсон сайхан цаг хугацаанаас баяр баясгалан мэдэр. Таны эрч хүч өндөр байна. Бусадтай харилцах чадвар ч маш сайн байна. Дүр эсгэлгүй өөрийнхөөрөө, энгийн бай. Шинэ өөрчлөлт хийхийг хүснэ. Гэхдээ амьдралын энгийн үнэнд ойрхон байгаарай.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоног удирдлагатайгаа маргалдах эсвэл олон нийтийн байгууллагад хандах зэрэгт тохиромжгүй. Учир нь зөрчилдөөнөөс та хохирч үлдэх магадлал өндөр байна. Холоос ирэх мэдээлэл танд багагүй өөрчлөлт авчирна. Оюун ухааны эрч хүч нэмэгдэнэ. Үүнийг аливаа амжилт дэвшилт болон бизнесийн сонирхол дээр төвлөрлөхөд ашиглаж болно. Энэ үе шинэ санаа олох, төлөвлөгөө зохиох цаг. Олон нийтийн харилцаантай холбоотой арга хэмжээ, үйл явдлууд төвөггүй болж өнгөрнө. Мартагдсан зүйлээсээ илүүтэйгээр шинээр сурсан мэдэхэд анхаарлаа төвлөрүүл. Оюун ухааны чадавх сайн байгаа тул та бүтээлч санал санаачлага гаргах боломжтой. Гадаад үзэмждээ анхаарал тавьж, дасгал сургуулилт сайн хий. Бие махбодио эрүүлжүүлэх хөтөлбөр сонго. Долоо хоногийн сүүл рүү ажил хэргийн талаар бусадтай ярилцах тохиролцохдоо болгоомжтой бай. Төсөв хөрөнгөндөө анхаарлаа хандуул. Бусдыг аялдан дагах хэрэггүй. Учир нь нөхцөл байдал таны хяналтаас амархан гарах хандлагатай байна. Тиймээс бусадтай нөхөрсөг байдлаар харьцан, элдэв яриаг хязгаарлах нь зөв. Хуучны найзтай гэнэт уулзаж мартагдсан хэдий ч гайхалтай дурсамжаа хуваалцана. Ямар нэг тэмдэглэлт үйл явдал сонирхолтой хүмүүсээр дүүрэн байх бөгөөд таны бусдыг ойлгох мэдрэмж хэрэгтэй болно. Та өмнө нь хийхийг хүсдэг байсан мөртлөө хийж амжихгүй байсан зүйлээ оролдоод үзэж болох юм.

НУМ

Энэ долоо хоногт од эрхсийн нөлөөнөөс болж эрч хүч буурч урам хугарна. Та илүү нарийн ширийн зүйлст анхаарлаа хандуулбал од эрхсийн таагүй нөлөө удахгүй алга болж, амгалан тайван цаг үе ирэх болно. Эрүүл ухаанаар нь өнгөрсөн үеэ дүгнэх нь танд тус болох бөгөөд эргэн тойрноо сайн тал руу эргүүлэх хэрэгтэй. Гэхдээ хувирамтгай сэтгэл санаагаа хянах хэрэгтэй. Зарим уйтгартай дурсамжаа зүгээр л март. Хамт ажиллаж буй хүмүүс тус болох тул ашиг олох ажлыг эхлүүлэхэд тохиромжтой цаг. Гадаад нөхцөл байдал таны эд хөрөнгийн үнэ цэнийг өсгөнө. Гэхдээ та ядарснаас болж уур уцаартай байх тул хэт их яаруу сандруу хөдлөх хэрэггүй. Өрсөлдөөнд ялсан ч баярлах эртдэх үе. Гадаад улсад аялах нь чухал мэдээлэл олж авах боломж олгож магадгүй. Ихэнх хүмүүс төлөвлөгөөгөө дахин эргэж харахад хүрнэ. Долоо хоногийн сүүл рүү хувь заяаны гэнэтийн эргэлтийн тухай од эрхэс анхааруулж байна. Найз нөхөдтэй холбоотой урам хугалсан гомдоосон явдлууд болж магадгүй тул тэдэнд бүрэн найдах хэрэггүй. Гэхдээ шинээр найз нөхөдтэй болж, өөрийн нийгмийн хүрээллээ тэлэх, үзэл бодол нэгтэй хүмүүстэй нэгдэхийг хичээ. Таны эргэн тойронд хэцүү нөхцөл байдал, төвөгтэй муу зүйл хүрээлсэн мэт мэдрэмж төрнө. Хүмүүсийн үйл хөдлөл болон юу гэж хэлж ярьж байгааг ажиглан, гярхай бай. Зарим зөрчил маргаан хурцадна. Өчүүхэн асуудлууд ч хэдэн өдөр үргэлжилж магадгүй. Таны амьдралд таагүй зүйл авч ирэх хайр сэтгэлийн болон бусад үйл явдал болж магадгүй байна. Ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө амраахад цагийг зориул.

МАТАР

Энэ долоо хоногт ажлын төлөө бүх эрч хүчээ зарцуулсан ч ойр дотнын хүмүүсийнхээ санаа зовсон асуудалд тусалбал амар амгалан байдал тогтоно. Хувь тавилан таны талд байгаа тул ийм боломжийг алдахгүй байх нь чухал юм. Эрүүл мэндийн байдал таагүй мэт мэдрэмж төрөх ч энэ үе удахгүй өнгөрнө гэдэгт итгэ. Шим тэжээлтэй, эрүүл витаминлаг хоол хүнс хэрэглэ. Танд олны дунд орж, үүрэг хариуцлага хүлээх хүсэл төрнө. Өөрийн зөв гэсэн зүйлсээ хий. Харин буруу алхам илүү хүмүүсийн анхааралд их өртөхийг санаарай. Элдэв дарамт шахалтаас болж гэрээ хэлцэл хийхгүй байхыг хичээ. Бизнесийн үйл ажиллагаанд аз туршсан алхам ашиг олох магадлал байгаа ч урт хугацааны үр өгөөж их биш. Онц шаардлагагүй хөрөнгө оруулалт таны орлогыг хааж болзошгүй. Тиймээс та ашиггүй ажлаас татгалзан, шинэ хандлагад суралцах хэрэгтэй. Таны явуулсан зарим нэг үйл ажиллагаа хувь хүний өсөлт хөгжлийн тал дээр сайн үр дүн авчрах болно. Гэхдээ бүх зүйлээс шууд ойрын хугацааны ашиг хонжоо хайж болохгүй шүү. Таны санхүүгийн байдал ямар нэгэн уналтад орохгүй тул айдас түгшүүрээс хол бай. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн нөлөөллийн ачаар сэтгэлийн хөдөлгөөнөө өөрт ашигтайгаар эргүүлж чадах болно. Хүн бүхэнд хэзээ тусламж хэрэгтэй болохыг мэдэж чадахгүй тул та маш сайн сонсогч бай. Бусад хүмүүс танд сэтгэлээ нээх сайхан байна. Тухайн хүнийхээ онцлогийг харгалзан ухаалаг зөвлөгөө өг. Бүтээлч үйл ажиллагаанд төвлөрөх нь үр дүнг бодитоор гаргах боломж өгнө. Анхаарал хандуулахыг шаарддаг үйл ажиллагаанууд маш сайн явагдана. Ирж буй бүх чухал мэдээллээ баталгаажуулахгүй бол хуурамч чиг хандлага ч илрэх магадлал байна. Худлаа ярих буруугаар ойлголцох гэх мэт үйлдэл гарах тул алдаа бүрийг нээн илрүүл. Таныг буулт хийхийг шаардсан асуудал үүсэх магадлалтай. Харьцаа холбоогоо хянаж, тохиолдлын хүмүүстэй бүү танилц. Хэрүүл маргааныг удаан үргэлжлүүлэхгүйн тулд ухаалаг, уян хатан бай.

ХУМХ

Энэ долоо хоногийн эхээр зөрчилдөөн үүсгэж мэдэх сөрөг нөлөө их байна. Тиймээс болгоомжтой бөгөөд аажуухан урагш хөдөл. Юу ч төлөвлөснөөр явагдахгүй байж магадгүй. Долоо хоногийн дунд үеэс таны удирдан зохион байгуулах чадвар өндөр болно. Тиймээс энэ бол шинэ үйл ажиллагаа эхлэх эсвэл байгууллагын үйл ажиллагааг хяналтдаа авах боломжтой цаг. Хуучны асуудлууд сөхөгдөх нь харилцан үл ойлголцол үүсгэх хэдий ч хайр дурлалын харилцаа тань ерөнхийдөө цэгцэрч эхэлнэ. Хайртай хүндээ итгэж байгаа бол боломж олгоод үз. Үргэлж сайн боломж хайж байхад гэмгүй. Харин хэтэрхий сайхан сэтгэл үрэлгэн байдалд хөтөлж мэднэ. Магадгүй орлого зарлагаа буруу тооцоолно. Иймээс баярхуу зан хэрэггүй. Бусдад сайхан харагдах гэж хэт оролдох нь эргээд таныг эвгүй байдалд оруулна. Урам хугарах мэдрэмж авахаас болгоомжил. Санхүүгийн алдагдал хүлээхгүйн тулд ажилдаа хянамгай ханд. Үүнд бичиг баримт бүрдүүлэх болон худалдаа наймааны үйл хэрэг багтана гэдгийг анхаараарай. Ямар ч асуудал гарсан үйлчлүүлэгч болон дарга удирдлагадаа энэ байдлаа бүү мэдрүүл. Хууль эрх зүйтэй холбоотой зөрчил гаргахгүй бол удахгүй бүх зүйл тайван болно. Та залбирал үйлдэж, бясалгал хийвэл үр дүнд хүрч чадахыг од эрхэс сануулж байна. Аялгуу сайтай хөгжим сонс. Амьдралд аль болох энгийн хандаарай. Бие даасан байдал танд аливаа асуудлыг санаа зовохгүйгээр шийдэх чадварыг өгөх болно. Шаардлагагүй зүйл дээр сэтгэл хөдлөлөө ил гаргах хэрэггүй.

ЗАГАС

Энэ долоо хоног шинэ ур чадварт суралцах, сонирхолтой сэдвийг судлах зэрэгт тохиромжтой үе. Хэрэв хийж буй алхам, хэлж буй үг цагаа олсон байвал таны амьдралд аз тохиож таагүй явдлууд таныг тойрч гарах ба эцсийн эцэст хүссэн болгоноо авч чадна. Зөн билэг хурц байна. Өрөвч зөөлөн сэтгэлээр бусдын зовлон жаргалыг ойлгоно. Сайн төлөвлөж чадвал ажлын стресс тань буурна. Хайр дурлалтайгаа учирч магадгүй. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бол сайн бэлдээрэй. Андуурах, будилах зүйл гарч магадгүй. Бичиг баримт цаасны ажил цагтаа амжихгүй байж магадлалтай. Эрч хүч буурч байх магадлалтай тул ажиллагаа ихтэй үүрэг даалгавар авахаас зайлсхий. Үүнийг давж гарах хамгийн сайн арга бол гадагш гарч хүмүүстэй уулзаж, сэтгэлийн зовлон, хүндрэл бэрхшээлээ хэсэг зууртаа мартах явдал юм. Хүмүүст хэт их амлалт өгөх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү гэнэтийн асуудал гарч ирж таныг зовоож мэдэх юм. Гэхдээ од эрхэс таны аливаа асуудалд эерэг нөлөө үзүүлэх болно. Эрүүл мэндээ бодоод ажил албаа аль болох энгийнээр зохицуулах арга замыг хайж олох нь чухал. Энэ цаг үед ирээдүйн ажил хэрэг болон хувийн амьдралаа хооронд нь зохицуулах нь хамгийн чухал байна. Эрүүл мэндээ хамгаалж, шинэ ногоо жимс хүнсэндээ хэрэглэ. Мөн элдэв халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаагаа сайжруул. Ойр дотныхонтойгоо харилцах харилцааг маш тодорхой бөгөөд найрсаг байлга. Тэгвэл өөрийн хувийн асуудлаа шийдэхэд хэцүү биш байх болно. Хайрттайгаа болон гэр бүлийнхэнтэйгээ чухал зүйлийн талаар ярихдаа илэн далангүй бай. Найз нөхөд эсвэл түнш хамтрагч хайж байгаа хүмүүст сайхан боломж гарч ирэх боловч зарим нөхцөл байдал таны урам зориг, баяр баясгаланг хязгаарлах болно. Хэрэв та таагүй зөн мэдэрч сэтгэл дундуур байгаа бол шинэ сонголт ол. Өөрийн дуртай ажлаа хийх нь амжилтын үндэс юм. Гэхдээ бусад хүмүүстэй таагүй харьцаанд орж болохгүйг од эрхэс анхааруулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

18/05/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

11/05/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

04/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Реппер ThunderZ-ын “Тэнгри” тоглолтоос

25/05/2026

Эрдэнэ Зуу хийдийн Алтан суварга болон сүм хийдийн цогцолборыг хамгаалахад хамтран ажиллана

25/05/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

25/05/2026

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.