Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Техник технологи»“Феррари”-гийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ
Техник технологи

“Феррари”-гийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

Урлаг Урлаг26/05/2026Шинэчлэгдсэн:26/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Италийн “Феррари” компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй анхны автомашин нь болох дөрвөн хаалгатай “Ferrari Luce” гэдэг загвараа албан ёсоор танилцууллаа. Спортын автомашин үйлдвэрлэлээр алдартай тус компанийн хувьд энэ бол хамгийн эрсдэлтэй, хамгийн ихээр хүлээлт үүсгэсэн төсөл байв.

Шинэ цахилгаан автомашины дээд хурд нь 310 км/цагт хүрэх бөгөөд 500 мянга гаруй долларын үнэтэй. Энэхүү загвар 1000 гаруй морины хүчтэй, 100 км/цагийн хурдыг 2.5 секундын дотор авдаг нь “Ferrari”-гийн V12 хөдөлгүүртэй “Purosangue”-аас давсан үзүүлэлт юм.

Luce гэдэг нь италиар “гэрэл” гэсэн үг ажээ. Уг автомашин нь “Ferrari”-гийн уламжлалт загваруудаас хэмжээ дизайнаараа мэдэгдэхүйц ялгарч байна. Ferrari Luce-гийн загварыг зохион бүтээхэд “Apple” компанийн ерөнхий загвар бүтээгч асан Жони Айвагийн “LoveFrom” студи оролцжээ.

Энэхүү автомашиныг танилцуулсан нь тансаг зэрэглэлийн супер автомашин үйлдвэрлэлд чухал алхам болсныг шинжээчид онцолж байна. Түүнийг зохион бүтээх ажил олон жилийн турш үргэлжилсэн бөгөөд 10 гаруй жилийн өмнө “Формула-1”-ийн уралдааны зориулалттай автомашинд гибрид технологийг нэвтрүүлж байжээ. Улмаар “Ferrari”-гийн гибрид загваруудыг 2019 оноос үйлдвэрлэж эхэлсэн байна.

“Ferrari Luce” загварыг энэ оны 10 дугаар сараас хэрэглэгчдэд нийлүүлж эхэлнэ. Өмнө нь мэдээлснээр, 2026 онд дэлхий даяар борлуулах нийт автомашины 30 орчим хувь нь цахилгаан хөдөлгүүртэй автомашин байх бөгөөд борлуулалт 23 саяд хүрэх ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Техник технологи Урлаг

10 секундэд хүн хувцасладаг робот бүтээжээ

20/07/2026
Техник технологи Урлаг

ФОТО: Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа

05/06/2026
Техник технологи Урлаг

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.