Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Осамү Тэзүкагийн бүтээсэн, өмнө нь нийтлэгдээгүй анимэ олджээ
Дүрслэх урлаг

Осамү Тэзүкагийн бүтээсэн, өмнө нь нийтлэгдээгүй анимэ олджээ

Урлаг Урлаг08/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы мангагийн домогт уран бүтээлч Осамү Тэзүкагийн анимэ бүтээлүүдтэй холбоотой, өмнө нь нийтлэгдээгүй хэд хэдэн баримт бичиг “Tezuka Productions” компанийн эзэмшилд байгааг “Jiji Press” агентлаг мэдээлжээ.

Эдгээр материалд Тэзүкагийн өөрийн гараар зурсан эх зураг, сториборд (кадрын төлөвлөлт), дүрийн загварууд багтсан аж. Тэдгээр нь 1999 онд хэвлэгдсэн долоон боть сторибордын эмхэтгэл болон өмнөх бусад хэвлэлүүдэд ороогүй байжээ.

Шинээр олдсон эдгээр анимэйшний материалуудыг зургадугаар сарын 17-нд “Genkosha” хэвлэлийн газраас гаргах шинэ номд багтаах аж.

2022 оноос хойш “Tezuka Productions” нь “Agency for Cultural Affairs”-ын санхүүжилттэй төслийн хүрээнд анимэйшний материалуудыг архивжуулах ажлыг эхлүүлсэн байна. Энэ оны гуравдугаар сар гэхэд нийт 130 000 хуудсыг дижитал хэлбэрт шилжүүлж, сэргээн засварлах ажлыг дуусгажээ.

Тэзүка олон тооны алдартай анимэ цуврал бүтээснээрээ Японы анимэ салбарын суурийг тавьсан хүн гэж үнэлэгддэг. Тэрээр амьдралынхаа эцсийн мөч хүртэл идэвхтэй уран бүтээлээ үргэлжлүүлсэн юм.

Шинээр олдсон баримтууд нь түүний шинэ илэрхийллийн хэлбэрийг тасралтгүй эрэлхийлж, туршилт хийдэг байсан байдлыг харуулахаас гадна анимэ бүтээх үйл явцын бүх шатанд биечлэн оролцдог байсныг илэрхийлж буй аж.

1963 онд анх цацагдсан Японы анхны телевизийн анимэ цуврал болох “Astro Boy”-д Тэзүка үйлдвэрлэлийн зардал, хугацааг багасгахын тулд анимэйшний кадрын тоог цөөрүүлэх шинэ аргыг нэвтрүүлсэн. Тус цуврал хамгийн өндөр хандалттай үедээ 40 хувийн үзэгчийн рейтингтэй болж урьд өмнө байгаагүй амжилт олсон. Мөн долоо хоног бүр 30 минутын нэг анги гаргах, алдартай мангаг анимэ болгон хувиргах зэрэг өнөөг хүртэл үргэлжилж буй анимэгийн форматыг тогтоож өгчээ.

“Digital Hollywood University”-ийн тусгай томилгоот дэд профессор Нобүюки Цүгатагийн хэлснээр өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн эдгээр анимэнүүд нь “дэлхийд маш ховор үзэгдэл” бөгөөд Японы анимэйшний өвөрмөц байдлыг бий болгосон юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Венецийн биеннальд монгол уран бүтээлчид үзэсгэлэнгээ амжилттай танилцууллаа

04/06/2026
Дүрслэх урлаг Урлаг

“Миний Монгол” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

01/06/2026
Дүрслэх урлаг Урлаг

Милан хотын захиргаа 19 дүгээр зуунд бүтээгдсэн бухын шигтгэмэл зургийн төмсгийг сэргээн засварлахаар болжээ

29/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026

Осамү Тэзүкагийн бүтээсэн, өмнө нь нийтлэгдээгүй анимэ олджээ

08/06/2026

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.