Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните-г хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд сайд Ж.Алдаржавхлан сүүлийн жилүүдэд тус яамнаас соёл, аялал жуулчлал, спортын чиглэлээр Европын Холбооны гишүүн улсуудтай идэвхтэй хамтран ажиллаж буйг онцолж, цаашид соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Европын улсуудад зохион байгуулдаг аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоход дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах санал дэвшүүллээ.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните Монгол Улсын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Скандинавын орнуудын сайн жишээг нутагшуулах, соёл, урлагийн байгууллагын менежментийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын холбогдох төлөөлөгч Зүүн европын орнуудад туршлага судлуулах зэрэг асуудлаар хамтран ажиллахад нээлттэй болохоо илэрхийлснийг ССАЖЗЯ мэдээлэв.

