Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»Өвлийн аялал жуулчлал ба соёлын менежментэд Европын туршлагыг нэвтрүүлэхээр санал солилцов
Аялал жуулчлал

Өвлийн аялал жуулчлал ба соёлын менежментэд Европын туршлагыг нэвтрүүлэхээр санал солилцов

Урлаг Урлаг18/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните-г хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд сайд Ж.Алдаржавхлан сүүлийн жилүүдэд тус яамнаас соёл, аялал жуулчлал, спортын чиглэлээр Европын Холбооны гишүүн улсуудтай идэвхтэй хамтран ажиллаж буйг онцолж, цаашид соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Европын улсуудад зохион байгуулдаг аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоход дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах санал дэвшүүллээ.

 

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните Монгол Улсын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Скандинавын орнуудын сайн жишээг нутагшуулах, соёл, урлагийн байгууллагын менежментийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын холбогдох төлөөлөгч Зүүн европын орнуудад туршлага судлуулах зэрэг асуудлаар хамтран ажиллахад нээлттэй болохоо илэрхийлснийг ССАЖЗЯ мэдээлэв. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026
Аялал жуулчлал Урлаг

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026
Аялал жуулчлал Урлаг

Амьдрахад хамгийн таатай хотоор Копенгаген шалгарлаа

07/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Single’s Inferno” шоуны оролцогч И Гван Хи Монголд ирэхээр болжээ

21/07/2026

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

21/07/2026

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

21/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.