Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Хү” хамтлагийн 10 жилийн ойн “Чонон сүлд” тоглолт наймдугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
Дуу хөгжим

“Хү” хамтлагийн 10 жилийн ойн “Чонон сүлд” тоглолт наймдугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Урлаг Урлаг24/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хү” хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан “Чонон сүлд” тоглолтоо наймдугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар болсон тухайгаа албан ёсоор мэдээллээ.

“Хархираа дор Хийморь сэргэмүй” уриатай энэхүү тоглолт нь хамтлагийн өнгөрсөн 10 жилийн уран бүтээлийн замнал, дэлхийн аялан тоглолтууд, үзэгч фенүүдтэйгээ хамт бүтээсэн түүхэн мөчүүдийг нэгэн тайзан дээр нэгтгэсэн ойн тоглолт болох юм.

“Хү” хамтлаг байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын уламжлалт хөгжим, хөөмий, хархирааг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан хүннү рок урсгалаараа олон улсад танигдаж, дэлхийн томоохон фестиваль, концертын тайзнаа Монголын хөгжмийг хүргэсээр ирсэн.

10 жилийн ойн “Чонон сүлд” тоглолтын хүрээнд хамтлагийн онцлох бүтээлүүдээс бүрдсэн тусгай хөтөлбөр толилуулагдах бөгөөд ойд зориулсан тайзны шийдэл, контент, дуу дүрсний үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.

Энэ удаагийн тоглолтын гол концепц нь өнгөрсөн 10 жилийг дурсахаас илүүтэйгээр “Хү”-ийн хөгжмөөр дамжуулан үзэгч бүрийн доторх эрч хүч, омог бардам зан, сүлд хийморийг сэргээхэд чиглэж байгаа юм.

Монголчуудын эртний дайчдын уухай, хархираа, хамтын хүчнээс төрдөг сүр хүчийг орчин үеийн тайзны хэлээр илэрхийлж, үзэгчдийг нэгэн ижил энерги, мэдрэмжийн дор нэгтгэхийг энэхүү тоглолтоор зорьж байна.

“Хархираа дор Хийморь сэргэмүй” гэх уриа нь тоглолтын үзэл санааг бүрэн илэрхийлэх бөгөөд үзэгчид зөвхөн хөгжмийн тоглолт үзэх бус, Монгол хүний омог бардам зан, эрч хүч, сүлд хийморийн мэдрэмжийг хамтдаа мэдрэх нэгэн үдшийн гэрч болох юм.

Тоглолтын тасалбарыг: Shoppy.mn , Ticket.mm, EventX болон Portal.mn-аар авах боломжтой.

Тасалбарын ангилал: 

  • Early Wolf – 79,000₮
  • Early Wolf Fanzone – 169,000₮
  • Chillzone – 169,000₮
  • VIP – 699,000₮
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026
Дуу хөгжим Урлаг

Ардын жүжигчин С.Жавхлан “Самандын хүү” тоглолтоо толилуулна

22/10/2026
Дуу хөгжим Урлаг

Шакира түүхэнд шинэ амжилт тогтоолоо

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.