Дэлхийн супер од хэмээн нэрлэгдэх цөөн тооны уран бүтээлчдийн нэг Элтон Жон Монголд ирэхээр болжээ. Тодруулбал, тэрбээр ирэх наймдугаар сарын 8-нд “Хү” хамтлагийн 10 жилийн ойдоо зориулан тоглох “Чонон сүлд” тоглолтыг үзэхээр ирэх гэнэ. Тэрбээр “Хү” хамтлагийн фэн бөгөөд 2020 оноос хойш тус хамтлагийн уран бүтээлүүдийг сонсож, тоглолтуудыг үзэж буй аж.
Өдгөө 79 настай Элтон Жоны уран бүтээлийн санд 30 бүтэн цомог, 500 гаруй дуу багтдаг бөгөөд зохиосон, дуулсан дуунууд нь 40 гаруй жил Европ, Америкийн чатын дээгүүр бичигдсээр иржээ. “Грэмми”-гийн таван удаагийн шагналт, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт, хоёр удаагийн “Алтан бөмбөрцөг” болон “Тони”-гийн шагналт, орчин үеийн хөгжмийн урлагийн нэр хүндтэй ямар шагнал байна бүгдийг хамсан уран бүтээлч билээ.

