Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»“Physical Asia”-гийн гадаад оролцогчид болон Монголын хурдан морь уядаг урлагийн эрхмүүдийн хамтралыг харуулах “Танил уяач” реалити шоу удахгүй үзэгчдийн хүртээл болно
ТВ Нэвтрүүлэг

“Physical Asia”-гийн гадаад оролцогчид болон Монголын хурдан морь уядаг урлагийн эрхмүүдийн хамтралыг харуулах “Танил уяач” реалити шоу удахгүй үзэгчдийн хүртээл болно

Урлаг Урлаг26/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэхээр бэлтгэлээ базаагаад байгаа билээ.

Тэгвэл энэ өдрийн тодотгол нь “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэг юм. Тус нэвтрүүлгийг “Дэлхийн адууны өдөр”-т зориулан “MGL Media Group” санаачлан, “Хүлгийн төвөргөөн энтертайнмент”, “Морьтон Монгол Залуус” ТББ хамтран “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний Бэлтгэл зохион байгуулалтын Дэд ажлын хэсгийн дэмжлэгтэйгээр монголын хурдан морины өв соёл, уяачийн арга ухааныг орчин үеийн энтертайнмент хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилготой бүтээж байна.

Монголын хурдан морины өв соёл, уяач хүний хөдөлмөр, хөдөө ахуй, малчны амьдрал, морь ба хүний холбоо, үндэсний бахархал зэрэг үнэт зүйлсийг олон нийтэд хүргэх болно.

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлэг нь нийт найман дугаар цацагдах бөгөөд төслийн удирдагч, ерөнхий продюсероор Э.Батхүү, төслийн продюсероор МУГЖ Д.Отгонбаяр, төслийн координатороор Б.Наранбадрах, Найруулагч, редактороор Ц.Дуня, зураглаачаар Э.Хүүхэнхүү, М.Ганбаяр, Ч.Дарханбаяр, А.Хурцбаатар, эвлүүлэгчээр Б.Бат-Эрдэнэ нар ажилласан бол шоуны хөтлөгчөөр Ц.Дуня, Б.Наранбадрах, М.Батчулуун нар ажиллажээ.

Шоуны нууцаас цухас дурдвал,  “Physical Asia”-гийн гадаад 7 оролцогч тус реалити шоунд уригдан оролцож буй гэнэ. Мөн Монголын урлагийн танил эрхмүүд байх бөгөөд тэд зургаадугаар сараас эхлэн морь уяж, сойж уралдуулах ажээ. Тодруулбал,

  • Увс аймгийн Тэс сумын уугуул МУГЖ Лодойн Банзрагч,
  • Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул МУСТА, ААУ Эрдэнэсүрэнгийн Төрмандах,
  • Төв аймгийн Бүрэн сумын уугуул МУСТА, САУ Алтангэрэлийн Хосбаяр,
  • Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул МУСТА Норовцэмбэлийн Мөнгөншагай,
  • Төв аймгийн Сүмбэр сумын уугуул МУСТА Батсайханы Буянжаргал,
  • Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул МУСТА Лувсаннямын Сүхбаатар,
  • Төв аймгийн Бүрэн сумын уугуул МУСТА Дашноровын Эрдэнэ-Очир,
  • Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул МУСТА Эрдэнээгийн Дашням нарын монгол өв соёлоо дэлхийд хэрхэн таниулахыг тэдний хамтралд үзэгч түмэн хэдэн оноо өгөхийг хүлээх л үлдлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

Хүний эрхийн активист Б.Болороо “Болороо асууж байна” ток шоуг хөтөлнө

14/10/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

Гавьяат жүжигчин, дуучин Б.Батцэцэглэн “Шинэ цагийн малчин” реалити шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллажээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.