Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Шинжлэх ухаан»Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэнэ
Шинжлэх ухаан

Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэнэ

Урлаг Урлаг03/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монгол Улсын гавьяат багш, физик-математикийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, химийн ухааны доктор, профессор О.Болормаа, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан паркийн захиргааны гүйцэтгэх захирал, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нарын “Монгол орны ундны усан дахь уран” нэгэн сэдэвт хамтын бүтээлийг Монгол Улсын Төрийн шагналд ноднин жил дэвшүүлж байсан билээ.

Тэгвэл Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр дээрх эрдэмтдэд Төрийн шагнал олгохоор болжээ. Тус бүтээлийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн талаар баримтлах бодлого, Цөмийн энергийн тухай хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн айлчлалын үеэр хийгдсэн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколын хүрээнд Монгол Улсын Засгийн газар нь цөмийн энергийн салбарын дэлхийд тэргүүлэгч Франц Улсын Орано майнинг компанитай цацраг идэвхт ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулах тухай гэрээ байгуулсан цаг үед судалгаа, шинжилгээ хамгийн тулгамдсан асуудлуудад дэм болох том бүтээл болсон гэдгийг эрдэмтэд дуу нэгтэй хэлж байгаа юм. Физик, химийн салбарын эрдэмтдийн баг 2012 оноос эхлэн 10 гаруй жилийн хугацаанд Монгол орны 304 сум, гурван тосгоныг гүний уст цэгүүдээс 1000 гаруй дээж авч, физик, гидрогеохимийн шинжилгээ хийж, эрдсүүдийг тодорхойлсон бөгөөд энэ ажлын чухал хэсгүүдийн нэг болох усны уран, хүнд элементүүдийн агуулгыг тодорхойлж, “Монгол орны ундны усан дахь уран” нэртэй сэдэвт тус хамтын бүтээлийг туурвисан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Шинжлэх ухаан Урлаг

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Шинжлэх ухаан Урлаг

Да Винчигийн ДНХ-гийн нууцыг тайлахад ойртжээ

09/01/2026
Дотоод мэдээ Урлаг

Академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни Гловер альцгеймерийн өвчтэй болсоноо олон нийтэд мэдэгдлээ

03/07/2026

Б.Тамир: Монголчуудын талаарх өрөөсгөл ойлголтыг эвдсэн кино хийхийг зорьж байна

03/07/2026

Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэнэ

03/07/2026

Брюс Лигийн нэрэмжит өдөртэй боллоо

03/07/2026

Арвайхээр-Талын таван эрдэнэ” соёлын наадам болно

03/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.