Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойн өдрөөр академич Д.Рэгзэлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Шинжлэх ухааны салбарт хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвараа дайчлан, шинжлэх ухааны тогтолцоог бэхжүүлж, шинэ чиглэлүүд үүсгэн нутагшуулж, хими, биологи, биохими, сансрын шинжлэх ухааныг эрчимжүүлэн, судалгаа, шинжилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, академич Дүгэрийн Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын алтан “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.

