Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Хүүхэд насанд хүргэх галт тэрэг” баримтат киноны нээлт боллоо
Кино

“Хүүхэд насанд хүргэх галт тэрэг” баримтат киноны нээлт боллоо

Урлаг Урлаг04/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар дахь Русский домд Орос-Монголын хамтарсан уран бүтээлийн багийн бүтээл болох “Хүүхэд насанд хүргэх галт тэрэг” баримтат киног анх удаа толилуулсан ба уг кино нь Орос, Монгол хоёр орныг олон арван жилийн дараа ч сэтгэл зүрхээр холбосон нандин түүхийг өгүүлэх юм.

35 жилийн дараа Улаанбаатар хотын 18 дугаар сургуулийн төгсөгчид өнөөдөр өөрсдөө эцэг эх, багш, чиглүүлэгч нар болсон тэд өөрсдөд нь хамгийн нандин зүйл болох сэтгэлийнхээ нэгээхэн хэсгийг зориулж, ирээдүйд хүрэх замыг нээж өгсөн багшийгаа олохоор Саратов хотыг зорьдог.

Киноны гол баатар болох орос багш Анна Жаковна юм. Тэрбээр дээд сургуулиа дөнгөж төгсөөд алс холын Монгол орныг зорьж, нутгийн хүүхдүүдэд мэдлэгийн ертөнцийг нээж өгөхөөр ирдэг. Түүний хичээл зөвхөн сургалт төдий байгаагүй, харин соёл хоорондын жинхэнэ гүүр болж, нинжин сэтгэл, ухаалаг зан чанар нь шавь нартаа үлгэр дуурайлал болсон юм.

Тус кино нээлтэд  Монгол Улсад суугаа Оросын Холбооны Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков, киноны ерөнхий продюсер хамба лам Евгений Старцев, найруулагч Анастасия Сарычева, 18 дугаар сургуулийн сурагчид, төгсөгчид, монгол болон орос сургуулиудын багш нар оролцов.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Брюс Лигийн нэрэмжит өдөртэй боллоо

03/07/2026
Кино Урлаг

Ванесса Паради, Жонни Депп нарын хүү Жэк Депп найруулагчийн дебютээ хийнэ

02/07/2026
Кино Урлаг

Алдарт “Legally Blonde” киноноос сэдэвлэсэн “Elle” цуврал үзэгчдийг талцуулав

02/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Хүүхэд насанд хүргэх галт тэрэг” баримтат киноны нээлт боллоо

04/07/2026

“Дээлтэй Монгол-2026” наадам энэ сарын 9-ний өдөр болно

04/07/2026

“Чингис хаан” үндэсний музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимыг нээв

04/07/2026

G-Dragon ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы хүндэт элчээр томилогдлоо

03/07/2026

“Linkin Park”-ын дуунууд стресс тайлж, сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг

03/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.