Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ
Сонин хачин

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

Урлаг Урлаг17/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мягмар гараг /2026.07.14/- т “Gus” гэж нэрлэгддэг Тираннозавр үлэг гүрвэлийн араг яс Нью-Йорк хотын Sotheby’s төвд болсон дуудлага худалдааны үеэр 50.1 сая ам.долларын үнээр зарагджээ. Долоон худалдан авагч 10 минутын турш ширүүн өрсөлдсөний эцэст ийнхүү үлэг гүрвэлийн ясны наймааны хамгийн өндөр ханшийг тогтоосон байна.

“Gus” бол 2021 онд Өмнөд Дакота мужийн үхрийн фермээс илэрсэн олдвор бөгөөд 183 хэсгээс бүрддэг араг яс нь дэлхийн хэмжээнд хамгийн бүрэн бүтэн илэрсэн “Tyrannosaurus rex” үлэг гүрвэлийн олдворуудын нэг юм.

Энэхүү аварга араатан одоогоос 72-оос 66 сая жилийн өмнө буюу манай дэлхийд зөөлөн дулаан уур амьсгал зонхилж байсан цаг үед амьдарч байсан амьтан юм байна.

11.6 метр урт энэ олдвор бас өнөөдрийг хүртэл илэрсэн тираннозавр гүрвэлийн хамгийн том араг яснуудын нэгд тооцогддог. Тираннозаврын нийт ясны бүтцийн 63 орчим хувийг бүрдүүлдэг олдвор юм байна.

Сүүлийн үед үлэг гүрвэлийн араг ясны үнэ ханш өсөж, зарим палеонтологичид ховор олдворууд хувь хүмүүсийн эзэмшилд шилжиж байгааг шүүмжлэх болсон.

“АНУ бол ийм төрлийн олдворыг хувийн өмчид тооцдог дэлхийн цорын ганц улс юм. Хэрвээ та газрыг нь эзэмшдэг бол тэндээс илэрсэн олдворыг эзэмших, зарах эрхтэй. Тиймээс үлэг гүрвэлийн ясыг өмчлөх хүсэлтэй хүмүүст боломж олгодог цорын ганц газар АНУ юм” гэж Sotheby’s төвийн шинжлэх ухаан, байгалийн түүхийн тасгийн тэргүүн Кассандра Хаттон дуудлага худалдаа эхлэхээс өмнө тайлбарлажээ.

Үүнээс өмнө үлэг гүрвэлийн яс хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол нь 2024 онд “Apex” нэртэй Стегозаврын араг ясыг хувийн хөрөнгө оруулалтын сангийн тэрбумтан Кен Гриффин 44.6 сая ам.доллароор худалдаж авсан наймаа байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

Хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх төлөвтэй байна

02/07/2026
Сонин хачин Урлаг

Нисдэг таваг мэт “Prairie Ark” галерей Өвөр Монголд нээгджээ

30/06/2026
Сонин хачин Урлаг

Брюссель хотын алдарт Маннекен-Пис хөшөөнд монгол дээл өмсүүлжээ

26/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.