Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»“Титаник”-аас гаргаж авсан эд зүйлсийг дуудлагаар худалдахыг хоригложээ
Сонин хачин

“Титаник”-аас гаргаж авсан эд зүйлсийг дуудлагаар худалдахыг хоригложээ

Урлаг Урлаг25/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1912 онд живсэн “Титаник” хөлөг онгоцноос гаргаж авсан 361 ширхэг эд өлгийн зүйлийг худалдахыг хориглох тухай шийдвэрийг АНУ-ын Холбооны шүүхийн шүүгч Ребекка Бит Смит гаргалаа.

Дуудлага худалдаанд тавихаар төлөвлөж байсан эд зүйлсийн дотор сахиусан тэнгэрийн хүрэл баримал, хөлөг онгоцны хонх, нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод зориулсан аяга таваг, гоёл чимэглэлүүд болон зорчигчдын хувийн эд зүйлс байна.

Эдгээр зүйлсийг “Титаник”-аас гаргаж авсан R.M.S. Titanic Inc. компани дуудлага худалдаагаар оруулахаар төлөвлөж байжээ. Компанийн мэдэлд 5500 гаруй ширхэг эд зүйл байгаа бөгөөд 2007 онд 189 сая доллароор үнэлэгдэж байв.

Харин маргаан дагуулж буй дээр дурдсан 361 эд зүйл нь “Франц цуглуулга”-д хамаарах бөгөөд Франц-Америкийн хамтарсан экспедиц 1987 онд тэдгээрийг 3800 м-ийн гүнээс гаргаж авчээ.

Санхүүгийн хүндрэл учирсан тул эд зүйлсийг худалдах шаардлагатай болсон гэж компани тайлбарласан боловч шүүгч уг үндэслэлийг эргэлзээтэй гэж үзээд дуудлага худалдаа явуулахыг хориглосон шийдвэрийнхээ хугацааг сунгасан байна. Живсэн хөлөг онгоцноос гаргаж авсан цуглуулгуудыг хамтад нь хадгалах ёстой бөгөөд музейн үзмэр, танин мэдэхүйн зорилгоор олон нийтэд үзүүлэх юм. Түүнчлэн АНУ ба Францын засгийн газрууд цуглуулгыг худалдахыг эсэргүүцэж байгаа юм.

Харин R.M.S. Titanic Inc. компани “Францын оролцоотойгоор гаргаж авсан эд зүйлстэй холбоотой хэргийг Америкийн шүүх хянан шийдвэрлэх эрхгүй” хэмээн үзэж байна.

Өмнө нь мэдээлснээр, 1912 оны ослоос амьд үлдсэн “Титаник”-ийн зорчигч Лора Мейбл Франкателлигийн өмсөж байсан аврах хантаазыг дуудлага худалдаагаар 670 мянган фунт стерлингийн үнэ хүрсэн нь анхны үнээс олон дахин давжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Амьтны ертөнц Урлаг

ФОТО: Лондонгийн амьтны хүрээлэнгийн амьтад Halloween тэмдэглэжээ

02/11/2026
Сонин хачин Урлаг

132 жилээр хугацаа хэтрүүлсэн сэтгүүлийг номын санд нь буцааж өгөв

16/09/2026
Сонин хачин Урлаг

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

27/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Титаник”-аас гаргаж авсан эд зүйлсийг дуудлагаар худалдахыг хоригложээ

25/11/2026

И.Айвазовскийн “Шөнийн Венец” зургийг 1.3 сая еврогоор худалджээ

25/11/2026

ФОТО: “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” тусгай үзэсгэлэнгээс

25/11/2026

ФОТО: “Click Click Boom” бүлгийн 20 жилийн энэ ойн тоглолтоос

25/11/2026

ФОТО: Дуучин Б.Амархүүгийн “Хайрын гэгээ” тоглолтоос

25/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.