Лондонгийн амьтны хүрээлэнгийн амьтад аравдугаар сарын 29-нд Halloween-ы баярыг угтан, хулуугаар чимэглэсэн тусгай хоолоор дайлуулжээ.
Амьтдын байр, хашаанд аймшгийн дүрстэй сийлсэн хулуу байрлуулж, асран хамгаалагчид нь баярын уур амьсгал бүрдүүлсэн байна.
Лондонгийн амьтны хүрээлэнгийн амьтдын үйл ажиллагаа хариуцсан менежер Даниел Симмондсын хэлснээр, ийм төрлийн улирлын арга хэмжээ нь амьтдын төрөлхийн зан үйл, тухайлбал хоол тэжээлээ хайх, орчноо судлах чадварыг нь дэмжих зорилготой ажээ. Тэрбээр Halloween-ы баяр асран хамгаалагчдад амьтдын төрөлхийн зөн совин, чадварыг хөгжүүлэх шинэ арга турших боломж олгодог гэдгийг онцолсон байна.



