Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр
Reels

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

Урлаг Урлаг25/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

А.Ганчимэг гэхээсээ илүүтэй “Хэцүү анги”-ийн Зулаа нэрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон эл бүсгүй СУИС-ийг төгсмөгцөө УДЭТ-аар “овоглож”, “Сарны цагаан цус” жүжгийн Ханаму бага хатан, “Оролмаа эх” жүжгийн бага охин, “Гамлет” жүжгийн Офелия, “Тэнгэрийн хүү” жүжгийн Шива хатан зэрэг дүрд тоглож байв. Улмаар “Хувьсал” продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг уран бүтээлийн гол дүрээр үзэгчидтэй “уулзаж” байлаа.

Өдгөө тэрбээр Гавьяат жүжигчин, найруулагч Д.Ганцэцэгийн хамтаар “Аримун” продакшнаа толгойлон, амжилттай явна. Тус продакшн 2019 онд “Халуун зүрх”, 2023 онд “Хүний ээж” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэсэн. Олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн эдгээр уран бүтээлүүдийн зохиолыг А.Ганчимэг бичсэний зэрэгцээ гол дүрийг нь бүтээсэн юм. Тэгвэл тэрбээр хамгийн сүүлд “Номадиа” пикчерс, “Фалко” энтертайнментийн хамтын бүтээл “Гарц” олон ангит кино, найруулагч Б.Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” түүхэн уран сайхны киноны гол дүрээр үзэгчидтэй “уулзаад” буй.

Тайзан дээр гялалзаж, дэлгэцэнд үзэгчдийг “уяж” чаддаг авьяаслаг, адтай уран бүтээлч бүсгүйд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюушийн төрсөн өдөр

08/07/2026
Reels Урлаг

Дуучин Б.Амархүү өнөөдөр 39 нас хүрч байна

01/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин У.Цогтбаярын төрсөн өдөр

18/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.