Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Өнөөдөр үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюушийн төрсөн өдөр
Reels

Өнөөдөр үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюушийн төрсөн өдөр

Урлаг Урлаг08/07/2026Шинэчлэгдсэн:08/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюушийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Төв аймгийн Батсүмбэр суманд төрж өссөн Н.Цэнд-Аюуш дунд сургуулийн сурагч байхаасаа л урлагийн авьяастай, концерт, жүжигт үргэлж л гол дүрд тоглож онцгойрдог охин байв. Сургуулиа төгсөх жил “Усан нүдэн гүнж” жүжгийн эрх охины дүрд тоглож болжээ. Ингээд тэрбээр КУДС-д шалуулж тэнцээд, жүжигчний мэргэжил эзэмшсэн аж. Улмаар “ТВ коктейль” хамтлагийг байгуулж, “Халуун чинжүү” нэвтрүүлгээрээ үзэгчдийг зурагтын өмнө уяж байлаа.

Тэрбээр 2005 онд “Дурласны маргааш” кинонд тоглож, үргэлжлүүлэн “Сайн уу, амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай”, “Худалч залуу”, “Омарын эрэлд”, “Хязгааргүй”, “Цэцэг шиг нас”, “Love story”, “Гэнэтийн зочид”, “Нууцын нууц”, “Soulmate”, “Хохирогч”, “Зуулт”, “Эргэх учрал”, “Халуун бороо”, “Тэнгэр газрын заагт”, “Нийгмийн дайсан”  зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит уран сайхны киноны гол дүрд тогложээ. Түүнчлэн тайзны уран бүтээлийн тухайд оюутан ахуйдаа Улсын хүүхэд залуучуудын театрын “Бага нас минь баяртай”, мөн “Хувьсал” продакшны “Би эр хүнд хайртай”, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Хоёр ертөнцийн буудал” жүжигт гол дүр бүтээн, “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн гол дүрээрээ театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг гол дүрийн шагналыг хүртэж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Дуучин Б.Амархүү өнөөдөр 39 нас хүрч байна

01/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин У.Цогтбаярын төрсөн өдөр

18/06/2026
Reels Урлаг

Өнөөдөр залуу жүжигчин Ч.Түвшинтөгсийн төрсөн өдөр

15/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Сайнбуянгийн Нэргүй Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Уртнасангийн Пүрэвсүрэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026

Өнөөдөр үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюушийн төрсөн өдөр

08/07/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

08/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.