Жүжигчин Дакота Жонсон найруулагч Мэгги Жилленхаалын бүтээж буй “Flesh Impact” богино хэмжээний кинонд Холливуудын домогт од Мэрилин Монрогийн дүрийг бүтээжээ. Энэхүү киног Мэрилин Монрогийн 100 насны ойд зориулан бүтээж буй бөгөөд түүний амьдралыг шинэ өнцгөөс харуулах зорилготой юм.

17 минут үргэлжлэх уг кинонд Эллен Бёрстин Мэрилин Монрогийн ахимаг насны төсөөллийн дүрийг бүтээж буй бөгөөд кино нь бодит түүх, уран сэтгэмжийг хослуулан, эмэгтэй жүжигчдийн амьдрал, алдар нэрийн цаадах эмзэг байдлыг харуулах аж.
“Flesh Impact” киног 2026 оны Венецийн олон улсын кино наадмаар нээхээр төлөвлөжээ.

