“Оскар”-ын шагналт, Ирландын дуучин, ая зохиогч, жүжигчин Глен Хансард 56 насандаа Дублин хотын ойролцоо болсон мотоциклийн ослын улмаас харамсалтайгаар нас баржээ. Осол лхагва гараг /2026.07.29/-ийн өглөө эрт гарсан бөгөөд энэ нь өөр тээврийн хэрэгсэл оролцоогүй, ганц мотоциклтой холбоотой осол байсан гэж цагдаагийн байгууллага мэдээлсэн байна. Хэдийгээр ослын газарт эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн ч удалгүй нас барсан гэж албаныхан баталжээ.
Глен Хансард 2007 онд гарсан “Once” кинонд гол дүр бүтээж, хамтран тоглосон Маркета Иргловатай хамтран бичсэн “Falling Slowly” дуугаараа 2008 онд шилдэг эх дуу төрөлд “Оскар”-ын шагнал хүртсэнээр дэлхийд алдаршсан юм. Тэрбээр мөн Ирландын “The Frames” хамтлагийн ахлагч, “The Swell Season” хамтлагийн гишүүн байсан бөгөөд бие даасан уран бүтээлээрээ ч амжилттай ажиллаж байв.
Түүнийг нас барсны дараа Ирландын ерөнхий сайд Михол Мартин, “U2” хамтлагийн дуучин Боно, дуучин Брюс Спрингстин зэрэг олон уран бүтээлч эмгэнэл илэрхийлж, түүнийг хөгжимд үнэнч, бусдад тусархуу, онцгой авьяастай уран бүтээлч байсан хэмээн дурсжээ.

