Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа
Утга зохиол

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

Урлаг Урлаг02/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. 

Тус ойн хүрээнд түүний түүхэн гавьяа зүтгэл, ажил үйлс, амжилт бүтээл, түүх намтарыг хүүхэд, залуучуудад сурталчлан таниулах, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх зорилгоор олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлсээр байгаа юм. 

Үүний нэг нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд “Жамбын Батмөнхийн намтар, үйл ажиллагаа”, их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Жамбын Батмөнхийн Монголын ардчилсан хувьсгалд оруулсан хувь нэмэр”, насанд хүрэгчдийн дунд “Жамбын Батмөнхийн Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр эсээ бичлэгийн уралдаан зарлажээ.

Эсээ нь 1000-аас илүүгүй үгтэй, зөв бичих дүрэм болон найруулгын алдаагүй, бусдын бүтээлийг хуулбарлаагүй эх бүтээл байх юм. Мөн ашигласан эх сурвалжаа зохих журмын дагуу эш татаж, овог нэр, сургууль, анги, байгууллага, албан тушаал, баг, хороо, холбоо барих утасны дугаараа тодорхой бичих юм байна.

Нийтдээ 3 сая төгрөгийн шагналын сантай тус уралдааны бүтээлийг ирэх наймдугаар сарын 6-ны өдрийн 17:00 цаг хүртэл Увс аймгийн Боловсролын газарт хүлээн авна.

Ж.Батмөнхийн мэндэлсний түүхт 100 жилийн ойн хүрээнд “Түүх мартахгүй” гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг ажлыг зохион байгуулаад байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026
Утга зохиол Урлаг

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Утга зохиол Урлаг

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Хү” хамтлаг Их Британид аялан тоглоно

02/08/2026

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

02/08/2026

Бой Жорж  “Jesus Christ Superstar” мюзиклээс гарлаа

01/08/2026

Долли Партон амьдралынхаа түүхийг “Бродвей”-н тайзнаа амилуулна

01/08/2026

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

01/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.