Монголын орчин үеийн хөгжмийн урлагт поп дива хэмээн өргөмжлөгдсөн дуучин гарын таван хуруунд багтах цөөхөн бий. Тэдний нэг нь дуучин Sally буюу С.Сэрчмаа. Өөрийн дүр төрх, өвөрмөц дуу хоолойгоороо ялгарч чадсан түүнийг сонсогчид нь “Хайрын дууч” хэмээн нэрлэх нь ч бий. Дуулсан хайрын дуу бүхэн нь хит болдог эл бүсгүй хөгжмийн ертөнцөд 20 гаруй жил гялалзаж буй.
Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.
Дуучин С.Сэрчмаа өнгөрсөн хугацаанд “Ганцхан чинийх”, “Sally”, “Sally-2”, “Хайраасаа асууя”, “Making me crazy”, “Цагаан Сүүний Домог” зэрэг цомог гаргасан байдаг.Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард “Үүрд минийх гэж амлаач”, “Sally & хийл”, “Цаг”, “Хаа ч цуг”, “Чи санаж байна уу”, “Эрх саран”, “Хайрын нулимс”, “Надад итгээч хайрт минь”, “Чиний бодолд би байгаасай”, “Чи минь ирнэ” зэрэг 10 дуутай пянзыг өөрийн зохиосон “Үүрд минийх гэж амлаач” дуугаараа нэрлэн гаргасан юм.

