Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо
Оддын амьдрал

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

Урлаг Урлаг24/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

BTS-ийн Жонгүг болон хөрөнгө чинээтэй бусад хүмүүсийг онилсон олон улсын хакерын бүлгийн толгойлогч гэж сэжиглэгдсэн этгээдэд Өмнөд Солонгост 20 жилийн хорих ял оноожээ.

Сөүл хотын Төв дүүргийн шүүх наймдугаар сарын 20-нд БНХАУ-ын иргэн A хэмээн нэрлэгдсэн этгээдэд анхан шатны шийдвэрээр ял оноосон байна. Түүнийг залилан болон Өмнөд Солонгосын мэдээллийн сүлжээний тухай хууль зөрчсөн хэрэгт буруутгажээ.

Прокуроруудын мэдээлснээр, уг бүлэг хөрөнгө чинээтэй хүмүүсийг зориуд сонгон онилж, тэдний хувийн мэдээллийг хууль бусаар олж аван санхүүгийн дансанд нь нэвтрэхийг оролддог байсан байна. A нь Тайланд зэрэг гадаад орнуудаас хакерын ажиллагааг зохион байгуулж, 2023 оны наймдугаар сараас 2025 оны нэгдүгээр сарын хооронд хохирогчдын хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан гэж үзжээ.

Тус бүлэг хохирогчдын нэр дээр зөвшөөрөлгүй гар утасны дугаар нээж, түүгээр дамжуулан санхүүгийн данс руу нэвтэрсэн байна. Ингэснээр нийт ойролцоогоор 38 тэрбум воныг завшсан гэх мэдээлэл гарчээ.

Хохирогчдын дунд BTS-ийн Жонгүг багтсан байна. Түүнийг цэргийн албанд татагдсаны дараахан хувийн мэдээллийг нь ашиглан брокерын дансанд нь хууль бусаар нэвтэрсэн гэж мэдээлэгдсэн юм. Үүний улмаас Жонгүгийн данснаас ойролцоогоор 8.4 тэрбум воны буюу 6 сая ам.доллар орчмын үнэ бүхий “Hybe”-ийн хувьцааг шилжүүлэх оролдлого хийсэн гэжээ. Гэвч эрх баригчид гүйлгээг цаг алдалгүй царцааж чадсан тул Жонгүг бодит санхүүгийн хохирол амсаагүй гэж аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.