Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ
Сонин хачин

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

Урлаг Урлаг27/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч Махатма Гандигийн бичсэн 688 гар бичмэл 1.7 сая ам.доллараар дуудлага худалдаагаар зарагджээ.

Тус гар бичмэлүүд нь Ананд Т. Хингоренийн хувийн цуглуулгад хадгалагдаж байсан аж. Энэтхэгийн “Saffronart” дуудлага худалдааны байгууллагаар наймдугаар сарын 18-19-нд  худалдаалагджээ. Ялагчийн санал 162 сая энэтхэг рупи буюу 1.705 сая ам.долларт хүрсэн байна.

Ганди эдгээр тэмдэглэлийг 1944 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 1946 оны аравдугаар сарын 10-ны хооронд Хингоренид зориулан хинди хэлээр бичсэн. Тэмдэглэлүүдэд бичсэн огноо, газар нутгийг нь мөн тэмдэглэжээ.

Эхний 519 тэмдэглэлийг Хингоренийн өгсөн тусгай цомгийн хуудсан дээр бичсэн бол үлдсэн 520-688 дугаар тэмдэглэлийг дэвтэрт үргэлжлүүлэн бичсэн байна.

Гар бичмэлүүдэд үнэн, хүчирхийлэл үл хэрэглэх үзэл, итгэл, залбирал, хөдөлмөр, үүрэг, айдасгүй байдал, шашны тэгш эрх, өөрийгөө сахин хянах болон Бурханыг эрэлхийлэх зэрэг олон сэдвийг хөнджээ.

Энэхүү цуврал бичвэрийг Ганди эхнэр Видьягийнхаа таалал төгссөнд шаналсан Хингоренийг тайвшруулах зорилгоор эхлүүлсэн байна.

Хожим Хингорени гар бичмэлүүдийг хинди хэлнээс англи хэл рүү орчуулан “A Thought for the Day” ном болгон хэвлүүлжээ. Номд Гандигийн бичсэн эх хуулбаруудыг мөн багтаасан байна.

Гар бичмэлүүдийг дуудлага худалдаанаас өмнө 150-250 сая энэтхэг рупи буюу 1.58-2.63 сая ам.доллараар үнэлж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

27/08/2026
Сонин хачин Урлаг

50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ

24/08/2026
Сонин хачин Урлаг

Монгол хорхгийг Гиннест бүртгүүллээ

24/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Тим Карри 80 насандаа таалал төгслөө

27/08/2026

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

27/08/2026

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

27/08/2026

“Dzud” кино олон улсын наадамд өрсөлдөхөөр шалгарлаа

27/08/2026

Г.Золжаргал: Зөв хүн төлөвшүүлнэ гэдэг бол нийгмийн хамгийн том бүтээн байгуулалт

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.