Оросын агуу зохиолч Лев Толстой 1828 оны энэ өдөр буюу есдүгээр сарын 9-нд мэндэлжээ.
Түүний эшлэлүүдээс толилуулъя.
- “Ард түмэн боловсролгүй харанхуй байхад Засгийн газар хүчтэй байдаг. Засгийн газар үүнийг мэддэг болохоор ард түмнээ соён гэгээрүүлэх ажил хэзээ ч хийдэггүй”
- “Бүгд хүн төрөлхтнийг өөрчлөхийг хүсэх юм. Гэхдээ хэн нь ч яагаад өөрийгөө өөрчлөх гэж боддоггүй юм бэ”
- “Хүлээж чаддаг хүнд юм болгон ирдэг”
- “Хүчирхэг хүмүүс үргэлж энгийн байдаг”
-
“Айл болгон үүднийхээ өмнөх талбайг цэвэрлэчих. Тэгвэл бүх гудамж цэвэрхэн болно” - “Хайр дурлалгүй амьдрахад амар. Гэхдээ утгагүй”
- “Би хайртай дуртай юм болгоноо авч чадаагүй. Гэхдээ би өөртөө байгаа бүх юмандаа хайртай”
- “Зовж байгаа хүмүүсийн ачаар дэлхий ертөнц урагшлан хөгждөг”
- “Их юм мэддэг байх нь чухал биш. Хэрэгтэй зүйл мэдэж байх нь чухал”
-
“Хүн үргэлж аз жаргалтай байх ёстой. Хэрэв таны жаргал дууссан бол юунд алдсанаа бод” - “Бүгд төлөвлөгөө гаргадаг ч хэн нь ч үдэш болтол амьд байх эсэхээ мэддэггүй”
- “Юу ч хийхгүй байх нь аз жаргал гэдэг бодол хамгийн хачирхалтай төөрөгдлийн нэг юм”
- “Өндөр мод нарийхан үндсээс эхтэй. 9 давхар байшин ганц тоосгоноос эхэлдэг. 1000 км аялал нэг алхаанаас эхлэнэ. Тиймээс бодол санаагаа хянаж байгаарай. Учир нь таны үйлдэл бодол санаанаас чинь эхлэдэг юм шүү”
-
“Гэртээ аз жаргалтай хүнийг аз жаргалтай хүн гэдэг” - “Хүмүүсийн мөнхийн алдаа бол хүслээ биелэхийг аз жаргал гэж үздэг явдал юм”
- “Хэрэв чамайг хууран мэхлэсэн бол энэ нь гарыг чинь хугалсантай л ижил. Дараа нь уучилж болох ч хэзээ ч тэвэрч чадахгүй”
- “Уур хилэнгээр эхэлсэн зүйл ичгүүрээр төгсдөг”
-
“Хэрэв хэн нэгний хувьд та муу хүн болсон бол та түүнд хэт их сайн зүйл хийжээ гэсэн үг” - “Яахаа мэдэхгүй эргэлзэж суухын оронд хурдан шуурхай нэг алхам хий. Буруу ч байсан хамаагүй”
- “Ухаантай хүн бүхнийг өөрөөсөө нэхдэг. Харин мунхгууд бүгдийг бусдаас шаарддаг”
- “Эшлэл бол Гүн ухааныг тайлбарлан илэрхийлэх шилдэг арга юм”
- “Таныг явахыг хэн ч анзаараагүй бол та явсан нь зөв байжээ гэсэн үг юм”
-
“Таныг магтаж, бусдыг муулдаг хүний үгийг бүү сонс” - “Инээд баяртай айлд аз жаргал өөрөө ирдэг”
- “Эрх мэдэл хүнийг эвддэггүй. Эрх мэдлээ алдах айдас нь хүнийг эвддэг”
- “Бусдаас өөрийгөө илүү гэж үздэг сагсуу хүмүүст би дургүй. Тэдэнд нэг рубль өгөөд өөрийнхөө үнийг мэдчихээд хариултыг нь өгөөрэй гэж хэлмээр санагддаг”
- “Аз жаргалын утга учир нь хүссэн юмаа хийхэд биш хийж байгаа зүйлээ үргэлж хүсч байхад оршино”
-
“Бүхнийг ойлгодог хүн бүгдийг уучилдаг” - “Хулчгар найз дайснаас аюултай. Учир нь дайснаасаа болгоомжилдог бол найздаа найддаг”
- “Дайныг устгахын тулд эх оронч үзлийг устгах хэрэгтэй”
- “Хүнд туслахдаа нууцаар чимээгүй тусла. Тэгсэн цагт чи сайн зүйл бүтээхийн баяр баясгаланг ойлгоно”
-
“Эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй байх тусмаа ухаантай байх хэрэгтэй. Учир нь ухаантай байж л гоо сайхныхаа авчрах гай зовлонгоос зайлж чадна” - “Мэддэг зүйлээ л ярь, мэдэхгүй бол чимээгүй суу. Мэдэхгүй байх нь ичгүүр биш харин мэддэг царайлах нь ичгүүр юм”
-
“Хэлэх юмгүй хүн хамгийн их ярьдаг” - “Хэлэх юмаа хэлээгүйдээ нэг удаа харамсдаг бол хэрэггүй юм хэлсэндээ 100 удаа харамсдаг”
- “Мэдлэг бол зэвсэг болохоос зорилго биш”

