Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд
Утга зохиол

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

Урлаг Урлаг09/09/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оросын агуу зохиолч Лев Толстой 1828 оны энэ өдөр буюу есдүгээр сарын 9-нд мэндэлжээ.

Түүний эшлэлүүдээс толилуулъя.

  • “Ард түмэн боловсролгүй харанхуй байхад Засгийн газар хүчтэй байдаг. Засгийн газар үүнийг мэддэг болохоор ард түмнээ соён гэгээрүүлэх ажил хэзээ ч хийдэггүй”
  • “Бүгд хүн төрөлхтнийг өөрчлөхийг хүсэх юм. Гэхдээ хэн нь ч яагаад өөрийгөө өөрчлөх гэж боддоггүй юм бэ”
  • “Хүлээж чаддаг хүнд юм болгон ирдэг”
  • “Хүчирхэг хүмүүс үргэлж энгийн байдаг”
  • “Айл болгон үүднийхээ өмнөх талбайг цэвэрлэчих. Тэгвэл бүх гудамж цэвэрхэн болно”
  • “Хайр дурлалгүй амьдрахад амар. Гэхдээ утгагүй”
  • “Би хайртай дуртай юм болгоноо авч чадаагүй. Гэхдээ би өөртөө байгаа бүх юмандаа хайртай”
  • “Зовж байгаа хүмүүсийн ачаар дэлхий ертөнц урагшлан хөгждөг”
  • “Их юм мэддэг байх нь чухал биш. Хэрэгтэй зүйл мэдэж байх нь чухал”
  • “Хүн үргэлж аз жаргалтай байх ёстой. Хэрэв таны жаргал дууссан бол юунд алдсанаа бод”
  • “Бүгд төлөвлөгөө гаргадаг ч хэн нь ч үдэш болтол амьд байх эсэхээ мэддэггүй”
  • “Юу ч хийхгүй байх нь аз жаргал гэдэг бодол хамгийн хачирхалтай төөрөгдлийн нэг юм”
  • “Өндөр мод нарийхан үндсээс эхтэй. 9 давхар байшин ганц тоосгоноос эхэлдэг. 1000 км аялал нэг алхаанаас эхлэнэ. Тиймээс бодол санаагаа хянаж байгаарай. Учир нь таны үйлдэл бодол санаанаас чинь эхлэдэг юм шүү”
  • “Гэртээ аз жаргалтай хүнийг аз жаргалтай хүн гэдэг”
  • “Хүмүүсийн мөнхийн алдаа бол хүслээ биелэхийг аз жаргал гэж үздэг явдал юм”
  • “Хэрэв чамайг хууран мэхлэсэн бол энэ нь гарыг чинь хугалсантай л ижил. Дараа нь уучилж болох ч хэзээ ч тэвэрч чадахгүй”
  • “Уур хилэнгээр эхэлсэн зүйл ичгүүрээр төгсдөг”
  • “Хэрэв хэн нэгний хувьд та муу хүн болсон бол та түүнд хэт их сайн зүйл хийжээ гэсэн үг”
  • “Яахаа мэдэхгүй эргэлзэж суухын оронд хурдан шуурхай нэг алхам хий. Буруу ч байсан хамаагүй”
  • “Ухаантай хүн бүхнийг өөрөөсөө нэхдэг. Харин мунхгууд бүгдийг бусдаас шаарддаг”
  • “Эшлэл бол Гүн ухааныг тайлбарлан илэрхийлэх шилдэг арга юм”
  • “Таныг явахыг хэн ч анзаараагүй бол та явсан нь зөв байжээ гэсэн үг юм”
  • “Таныг магтаж, бусдыг муулдаг хүний үгийг бүү сонс”
  • “Инээд баяртай айлд аз жаргал өөрөө ирдэг”
  • “Эрх мэдэл хүнийг эвддэггүй. Эрх мэдлээ алдах айдас нь хүнийг эвддэг”
  • “Бусдаас өөрийгөө илүү гэж үздэг сагсуу хүмүүст би дургүй. Тэдэнд нэг рубль өгөөд өөрийнхөө үнийг мэдчихээд хариултыг нь өгөөрэй гэж хэлмээр санагддаг”
  • “Аз жаргалын утга учир нь хүссэн юмаа хийхэд биш хийж байгаа зүйлээ үргэлж хүсч байхад оршино”
  • “Бүхнийг ойлгодог хүн бүгдийг уучилдаг”
  • “Хулчгар найз дайснаас аюултай. Учир нь дайснаасаа болгоомжилдог бол найздаа найддаг”
  • “Дайныг устгахын тулд эх оронч үзлийг устгах хэрэгтэй”
  • “Хүнд туслахдаа нууцаар чимээгүй тусла. Тэгсэн цагт чи сайн зүйл бүтээхийн баяр баясгаланг ойлгоно”
  • “Эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй байх тусмаа ухаантай байх хэрэгтэй. Учир нь ухаантай байж л гоо сайхныхаа авчрах гай зовлонгоос зайлж чадна”
  • “Мэддэг зүйлээ л ярь, мэдэхгүй бол чимээгүй суу. Мэдэхгүй байх нь ичгүүр биш харин мэддэг царайлах нь ичгүүр юм”
  • “Хэлэх юмгүй хүн хамгийн их ярьдаг”
  • “Хэлэх юмаа хэлээгүйдээ нэг удаа харамсдаг бол хэрэггүй юм хэлсэндээ 100 удаа харамсдаг”
  • “Мэдлэг бол зэвсэг болохоос зорилго биш”
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026
Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026
Утга зохиол Урлаг

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг дахин толилуулна

09/09/2026

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэнэ

09/09/2026

УДЭТ болон “Александринский” театр өргөн хүрээнд хамтран ажиллана

09/09/2026

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.