Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна
Оддын амьдрал

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

Урлаг Урлаг10/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын жүжигчин Майкл Ж.Фокс Паркинсоны өвчинтэй олон арван жил тэмцэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд нөхцөл байдал нь улам хүндэрсэн ч эдгэх найдвараа алдаагүй гэдгээ ярьжээ.

65 настай жүжигчин 29 насандаа Паркинсоны өвчтэй гэж оношлогдсон бөгөөд 1998 онд энэ талаарх мэдээллээ олон нийтэд дэлгэсэн юм. Тэрбээр 2000 онд Майкл Ж.Фоксын Паркинсоны судалгааны санг байгуулж, өвчний эмчилгээ болон эдгэрэх явцын судалгаанд анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Тус сан өнөөг хүртэл Паркинсоны судалгаанд 3 тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ.

“Мэдээж, олон жилийн туршид бүх зүйл улам хүндэрсэн” хэмээн Фокс ярьсан ч өвчнийг эмчлэхийн төлөө цаг хугацаа, эрч хүчээ зориулах боломжтой байгаадаа талархаж байгаагаа хэлжээ.

Түүний энэ үйлсийг үнэлж, “Ласкерын сан” түүнд “Lasker-Bloomberg Public Service Award” шагналыг олгосон байна. Фокс уг шагналыг зөвхөн өөрийнх нь бус, Паркинсоны өвчний эмчилгээний шинэ арга замыг эрэлхийлж буй судлаач, эмч, өвчтөнүүдийн хамтын амжилт хэмээн үзжээ.

Жүжигчин сүүлийн үед “Shrinking” цувралын гуравдугаар улиралд тоглож, жүжигчний ажилдаа эргэн ирсэн юм. Тэрбээр Паркинсоны өвчтэй дүрийг бүтээсэн нь өөрийн бодит амьдралын туршлагыг дүрдээ ашиглах боломж олгосон хэмээн ярьжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026
Оддын амьдрал Урлаг

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026
Оддын амьдрал Урлаг

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.