Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“BigBang” хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ
Оддын амьдрал

“BigBang” хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ

Урлаг Урлаг11/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“BigBang”  хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна.

Сөүлийн Ганнам дүүргийн цагдаагийн газар Сынрид холбогдох хүнд хүчирхийллийн тухай гомдол хүлээн авчээ. Гомдолд дурдсанаар Сынри Ганнам дүүргийн нэгэн ресторанд 30 орчим насны эрэгтэйтэй маргалдаж, улмаар түүнд халдсан байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж эхэлжээ.

Харин Сынри өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, тухайн үед архины шил барьсан нь үнэн боловч түүгээр цохиж, заналхийлээгүй гэж тайлбарласан байна. Тэрбээр мөн мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хамтран ажиллана гэжээ.

Сынри 2019 онд “Burning Sun” дуулианд холбогдсоны дараа “BigBang” хамтлагаас гарсан. Улмаар мөрийтэй тоглоом, биеэ үнэлэгч зуучилсан, хөрөнгө шамшдуулсан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгагдаж, 2022 онд БНСУ-ын Дээд шүүхээс 18 сарын хорих ял авсан юм. Тэрбээр 2023 онд хорих ангиас суллагдсан.

Үүнтэй зэрэгцэн “BigBang”-ийн гишүүн асан T.O.P есдүгээр сарын 19-нд Индонезийн Жакарта хотод хийхээр төлөвлөж байсан тоглолтоо цуцалжээ. Түүний төлөөлөгчдийн мэдээлснээр орон нутгийн нөхцөл байдлыг харгалзан тоглолтыг зохион байгуулах боломжгүй гэж үзсэн тул ийм шийдвэр гаргасан байна.

T.O.P 2023 онд “BigBang”-ээс албан ёсоор гарч, бие даасан уран бүтээл болон жүжигчний карьераа үргэлжлүүлж байгаа. Тэрбээр Netflix-ийн “Squid Game 2” цувралд тоглож, энэ онд бие даасан цомгоо гаргасан бөгөөд одоогоор Азийн аялан тоглолтоо хийж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Японы нэрт зохиолч Рю Мураками 74 насандаа таалал төгсжээ

26/10/2026

Багс Банни, Даффи Дакийн дуу оруулагч Эрик Баузa 46 насандаа таалал төгсжээ

26/10/2026

Ардын жүжигчин Б.Сарантуяагийн “Мөнгөн шөнө 2026” гала үдэш болно

26/10/2026

“Чин зүрхний дэлбээ” үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэжээ

26/10/2026

Нийслэл хот “Улаанбаатар” нэртэй пянзтай боллоо

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.