УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ.
33 дахь удаагийн Соёл, урлагийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан театрын урлагт оруулсан хувь нэмэр, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэл, бүтээлч сэтгэлгээ, зүрх сэтгэл, амилуулсан дүрүүдийг нь өндрөөр үнэлэн ийн шагнажээ.
Жүжигчин Т.Анхзул 2020 онд СУИС-ийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын удирдлагад жүжигчний мэргэжлээр төгсөж, мөн ондоо УДЭТ-ын босгыг давсан юм.
Т.Анхзул СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан байхдаа “Ромео, Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд шалгарч, 20 насандаа тайзнаа эо дүрд тоглосон юм. Үргэлжлүүлэн Л.Толстойн “Анна Каренина”, Б.Цогнэмэхийн “Хаадын хаан. Андгай”, Берхольт Брехтийн “Сычуаны сайн хүн”, Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” гэхчилэн жүжгүүдэд тогложээ.
Дэлгэцийн уран бүтээлийн хувьд тэрбээр “Саран хийл”, “Сүнсний стори”, “Ахан дүүс”, “Эргэх учрал”, “16 дахь хавар”, “Золиос” зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит уран сайхны кинонд тоглоод байна.

