Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Түүх, соёлын өвийг “Виртуал музей”-гээр хүргэж байна
Музей

Түүх, соёлын өвийг “Виртуал музей”-гээр хүргэж байна

Урлаг Урлаг16/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей сүүлийн дөрвөн жилд түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, судлан шинжлэх үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ үзүүллэг, үйлчилгээндээ шинэ технологи нэвтрүүлжээ.

Тус музей 2024 онд 1921 оны хувьсгалын үеийн Сэлэнгэ нутгийн түүх, тухайн үеийн түүхэн хүмүүс, үйл явдлыг танилцуулах “Анхны долоо” танхимыг шинээр байгуулсан байна. 2025 онд музейн үзмэр, түүх, соёлын өвийг цахим орчинд хүргэх “Виртуал музей”-г бий болгожээ. Ингэснээр музейн сан хөмрөг, үзмэрийн талаарх мэдээллийг цахимаар үзэх боломжтой болсон байна.

Мөн 2026 онд түүх, өв соёлыг он цаг, үзмэрийн үнэ цэнтэй уялдуулан шинэ хэлбэрээр дэглэсэн “XIII зуун” танхимыг нээжээ.

Цахим технологи ашиглан музейн үйлчилгээг хөгжүүлсэн ажлаараа “Мөнгөн мод-2025” наадмын “Соёлын дижитал шилдэг бүтээл” номинацын шагнал хүртсэн байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей 2022 онд аймгийн “Тэргүүний байгууллага”, 2023 онд төрийн үйлчилгээний “Тэргүүний байгууллага”-аар шалгарч, 2024 онд “Музей-ногоон байгууламж, таатай орчин” уралдаанд тусгай байр эзэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Музейгээр аялахуй” өдөрлөгөөр хүүхдүүдэд өв соёлыг таниуллаа

13/09/2026
Музей Урлаг

Эртний амьтдын ховор олдворууд Дархан-Уул аймгийн музейд хадгалагдаж байна

10/09/2026
Музей Урлаг

Чулуун тээрэм уламжлалт аж ахуй, суурин соёлын ул мөрийг өгүүлдэг

09/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Сурагч И.Эгшиглэн уран бичлэгийн анхны үзэсгэлэнгээ гаргалаа

16/09/2026

Түүх, соёлын өвийг “Виртуал музей”-гээр хүргэж байна

16/09/2026

Дуучин Лууяагийн “ЗАВГҮЙ” тоглолтын босоо тасалбар зарагдаж дуусжээ

15/09/2026

Квентин Тарантиногийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна

15/09/2026

“Jimmy Kimmel Live!” шоуг 2027 онд дуусгана гэх мэдээллийг няцаалаа

15/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.