Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр. Тэрбээр 1986 оны энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 7-нд Улаанбаатар хотод айлын бага хүү болон мэндэлжээ.
СУИС-ийн оюутан ахуйгаасаа “Boomtown” хамтлаг байгуулан уран бүтээлийн гараагаа эхэлж, улмаар “Сүүлчийн бүжиг”, “Хэцүү анги” гэхчилэн тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд гол болон туслах дүрийг чадварлаг бүтээж эхэлсэн М.Баярбатыг өдгөө “Фантастик” продакшны жүжигчин гэдгээр нь үзэгчид эчнээ мэднэ.
Тэрбээр энэ онд 18 жилийнх ой нь тохиох “Фантастик” продакшныхаа “Дурсамж төгсгөл үгүй”, “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Хар сувдны нууц”, “Маш нууц”, “18 нас: Би чамд хайртай”, “Зүрхний хилэн”, “Маш нууц 2: Байтаг Богд”, ““37-р точка”, “Буруу өрөг”, “Зура 3: Цэвэрлэгээ”, “Цөвүүн цаг” зэрэг уран бүтээлд дүр бүтээж, Монголын кино урлагт өөрийн нэрийг тод үлдээсэн билээ.
Хамгийн сүүлд тэрбээр Унгарын нэрт найруулагч, түүхч Питэр Шоошийн бүтээл, Эзэн Чингис хааны ач хүү Бат хааны амьдрал, хайр дурлал, байлдан дагуулалтыг харуулсан “1242: Өрнөдийн босгон дээр” уран сайхны киноны гол дүрээр үзэгчидтэй уулзаад байна.
