Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Квентин Тарантиногийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна
Оддын амьдрал

Квентин Тарантиногийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна

Урлаг Урлаг15/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Оскар”-ын шагналт найруулагч Квентин Тарантиногийн Лос-Анжелес хотын Холливуд Хиллс дэх гэрт үл таних эрэгтэй зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан хэрэг гарч, цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.

Лос-Анжелесийн цагдаагийн газар (LAPD) есдүгээр сарын 9-ний өдөр орон нутгийн цагаар 12:20 орчимд Вүүдроу Вилсон Драйвын 7400 дахь хэсэгт байрлах Тарантиногийн гэрийн орчимд сэжигтэй этгээд явж байгаа тухай дуудлага хүлээн авчээ. Цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн нь 35 орчим настай, туранхай биетэй эрэгтэй бөгөөд хар өнгийн урт ханцуйтай цамц, хар өмд өмссөн байжээ.

“Los Angeles Times”-ын мэдээлснээр тухайн үед байшинд хүмүүс байсан бөгөөд сэжигтэн гурван давхар байшингийн хоёрдугаар давхрын цонхоор нэвтрэхийг завдсан байна. Харин цагдаа нарыг хэргийн газарт очих үед тэр аль хэдийн зугтсан байжээ. Үүний дараа LAPD зөвшөөрөлгүй нэвтэрсэн тухай албан ёсны хэрэг бүртгэсэн байна.

Энэ нь найруулагчийн гэрт гарсан анхны халдлага биш юм. 2018 онд Тарантино шөнө гэртээ хоёр хулгайч нэвтэрснийг мэдэж, тэдэнтэй нүүр тулсан гэх мэдээлэл гарч байсан. Тухайн үед хулгайчид үнэт эдлэл болон бусад эд зүйл авч зугтсан гэж мэдээлж байжээ.

Одоогоор энэ удаагийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сэжигтнийг баривчилсан талаар мэдээлэл гараагүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Женнифер Лоуренс инстаграмд нэгдэж, сөрөг хандлагатай хэрэглэгчдэд анхааруулга өглөө

15/09/2026
Оддын амьдрал Урлаг

Сара Полсон Наоми Уоттс нар нөхөрлөлөө “эгч дүүсийнх шиг” гэв

15/09/2026
Оддын амьдрал Урлаг

Кристиан Бэйл хүүхдийн асрамжийн төв нээжээ

14/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Лууяагийн “ЗАВГҮЙ” тоглолтын босоо тасалбар зарагдаж дуусжээ

15/09/2026

Квентин Тарантиногийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна

15/09/2026

“Jimmy Kimmel Live!” шоуг 2027 онд дуусгана гэх мэдээллийг няцаалаа

15/09/2026

T.O.P “BigBang”-ийг үргэлж дэмжихээ илэрхийлэв

15/09/2026

Женнифер Лоуренс инстаграмд нэгдэж, сөрөг хандлагатай хэрэглэгчдэд анхааруулга өглөө

15/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.