Ардын жүжигчин И.Одончимэгт “Өвөрхангай аймгийн алдартан” шагналыг хүртээлээ.
Түүний “Ардын жүжигчин” цолны мялаалга, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Засаг даргын орлогч М.Батзориг нар тус шагналыг гардуулан өгсөн байна.
И.Одончимэг нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул бөгөөд Монголын кино, драм, хошин урлагт олон жил ажиллаж, жүжигчин, найруулагч, продюсерээр уран бүтээл туурвиж иржээ. Тэрбээр уран бүтээлийн ажлынхаа зэрэгцээ Соёл урлагийн их сургуульд багшилж, залуу уран бүтээлчдийг бэлтгэж байна.
Өвөрхангай аймгийн алдартан” шагналыг төрөлх аймгийнхаа хөгжилд болон нийгэм, эдийн засаг, соёл урлаг, спортын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн хөдөлмөр, амжилтыг үнэлэн олгодог. Өмнө нь тус шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Түвшинжаргал, гавьяат багш Г.Сүхбат, Монгол Улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулуун нар хүртэж байжээ.

